дэлэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Адгуус амьтны эмэгчний хэвлийн хэсэгт байх, сүү боловсруулах булчирхай, үр зулзага нь хөхөх товч бүхий эрхтэн
- 2.мал эмнэлэгМалын дэлэн цочиж үрэвсэх өвчин
- 1.Модны ур, бундуу.
Англи утга
- нэр үгudder
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дэлэн |
|---|---|
| Харьяалахын тийн | дэлэнгийн |
| Заахын тийн | дэлэнг |
| Өгөх орших тийн | дэлэнд |
| Гарахын тийн | дэлэнгээс |
| Үйлдэхийн тийн | дэлэнгээр |
| Хамтрахын тийн | дэлэнтэй |
| Чиглэхийн тийн | дэлэн рүү |
| Олон тоо | дэлэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гүүний дэлэн — гүүний хөх
үнээний дэлэн — үнээний хөх
дэлэн буух — сүү орж дэлэн нь томрох
дэлэн харих — сүү ширгэж дэлэн татрах
дэлэн чанга — хөхний булчин, арьс чанга
хар дэлэн — дэлэн үрэвсэх өвчин
Хэлц үг
Дэл ихт зовдог
Дэлэн ихт жаргадаг
Дэлэн сайт үнээ
Дээл сайт үрс
Дээлэн дотор хүн
Дэлэн дотор морь
Зүйр цэцэн үг
Дэлэндээ байгаа сүү гашилдаггүй
Хоршоо үг
хөх дэлэн — хүн, амьтны үр төлөө сүүгээр тэжээх эрхтэн
Үгийн гарал
From Proto-Mongolic *deleŋ (“udder”). Somehow akin to Proto-Turkic *yẹlin (“udder”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.