Үндсэн хэсэг рүү шилжих

дэр

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠳᠡᠷ᠎ᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Унтах, хэвтэх үед толгой дороо зөөллөн тавих зүйл, жинтүү
  2. 2.
    Юмны доогуур тавьсан ивүүр, тулгуур
IIнэр үг
  1. 1.
    дэр дэр чимээ. (нимгэн даргар хатуу зүйл харшилдан дуугарах дуу чимээ), дэр дар хийх (дэргэр хатуу юмны тарчигнан дуугарах).
IIIнэр үг
  1. 1.
    шар дэр урга. (нэгэн зүйл мугваа).

Англи утга

  • нэр үгpillow

Тийн ялгал

Нэрлэхийн тийндэр
Харьяалахын тийндэрийн
Заахын тийндэрийг
Өгөх орших тийндэрэнд
Гарахын тийндэрнээс
Үйлдэхийн тийндэрээр
Хамтрахын тийндэртэй
Чиглэхийн тийндэр лүү
Олон тоодэрнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • дэрний уут — дэрний углаа

  • өдөн дэр — шувууны өдөөр хийсэн жинтүү

  • өндөр дэр — давхар дэр

  • дэр авах — дайн тулаанд нэг ч болов дайсныг хороогоод үхэх

  • дэр чулуу — дэр хийсэн чулуу

  • дэр өвс — жагмаа

  • дэр төмөр — дэр болгосон төмөр

  • замын дэр мод — төмөр замын ивүүр мод

Хэлц үг

  • дэр нэгдэх/дэр нэгтгэх — гэр бүл болох

  • дэр авах — (хуучир.) үхэхдээ нэг ч болсон дайсныг алаад үхэх

    Бэхлэлтэд цугларсан татаарыг арай хэмээн эзлэн авч, цүүнд хэмжиж хядахад татаар хүн тутам дэр авч үхье хэмээлдэн хутга ханцуйлж байсан тул манай цэргүүд ихэд хохирчээ (Лувсанданзан, Алтан товч).

  • дэр маажих — татаж чангаах, оролдох

    Замын хүн манайд хоносон чинь шөнөжин охины минь дэр маажаад, тэсэлгүй би босоод хөөгөөд гаргачихсан.

  • дэр нийлүүлэх/нэгдэх/нэгтгэх — эр эм хоёр бололцох

    Их Хамар юүнгэн лүгээ хаан чилээндээ түдэж дэр нэгтгэсэнгүй (Мандухай цэцэн хатан).

    Арван найман насандаа нутгийн Долгор гэдэг бүсгүйтэй дэр нийлүүлэн гэр барьж амьдрав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • дэр нийлэх — гэрлэх

    Тэгээд нутгийнхаа нэг бүсгүйтэй дэр нийлсэн (О.Цэндсүрэн, Халуун салхи).

  • дэр нэгтэй болгох — гэрлүүлэх

    Энэ Ломбо ер нь болох зохих, төлөв томоотой хүн шүү. Хоёр хүүхдээ дэр нэгтэй болгочих гэж аав нь бодож байна гэв (Л.Түдэв, Нүүдэл).

  • ↑ хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдрах

  • Дэр богино бол хүзүүнд муу

  • Дэвсгэр нимгэн бол сүүжинд муу

  • Дэр дээр хэлэлцсэн үг

  • Төр дээр хэлэлцсэнийг эвдэнэ

  • Төр дээрх нууц

  • Дэр дээр задардаг

Зүйр цэцэн үг

  • Хээрээр гэр хийж

  • Хэцээр дэр хийх

Хоршоо үг

  • дэр дэвсгэр — унтах, хэвтэхэд толгой доор ивэх болон бие доор тавих зүйл

  • ор дэвсгэр — унтаж хэвтэх үед хучиж дэвсэх хэрэглэл

  • ор дэр — унтаж хэвтэх үедээ дэвсэж хучих хөнжил гудас болон дэрлэх зүйл

Үгийн гарал

From Proto-Mongolic *dere, compare Buryat дэрэ (dere), Kalmyk дер (der).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.