дэрлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дэр дээр толгойгоо тавих
- 2.Юмны нэг этгээд юманд түшиж налах
- 3.Дараа дараагаар ирэх, очих
- 4.Бие биеэ налан хэвтэх
- 5.Дагах, араас нь явах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дэрлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дэрлэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дэрлэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | дэрлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дэрлэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дэрлэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | дэрлэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | дэрлэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дэрлээд |
| Болзох нөхцөл (-вал) | дэрлэвэл |
| Хүсэх (-маар) | дэрлэмээр |
| Захирах (-аарай) | дэрлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | дэрлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэр дэрлэх — дэр тавьж хэвтэх
чулуу дэрлэх — а.чулууг дэр болгох; б.шилж. үхэх
хэц дэрлэх — хээр хөдөө хонох
уул дэрлэж буух — ууланд шахаж буух
ус дэрлэж нутаглах — ус, голд ойр нутаглах
хаяа дэрлэх — а.гэрээ зэрэгцүүлэн барих; б.ойрхон саахалт хотолж буух
бөгс бөгсөө дэрлэх — тулгуухан ойр ойр ирэх, очих
хойно хойноосоо дэрлэх — залгалдаагаар ирж, очих
бие биесээ дэрлэн унацгаах — бие биеэ налан хэвтэх
хонины бөгсийг дэрлэж гэлдэрсээр явах — хонины араас даган гэлдэрсээр явах
Хэлц үг
↑бөөр бөөрөө дэрлэх
↑ үнсээ дэрлэх
↑ хэц дэрлэх
↑ хаяа дэрлэх
↑ чулуу дэрлэх
↑ энгэр газар дэрлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.