дээгүүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээд этгээд, өндөрт
- 2.Дээд зэрэг, дээд байгууллага
- 3.Өнгөн талаар
- 4.шилжсэн утгаИхэмсэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дээгүүр |
|---|---|
| Харьяалахын тийн | дээгүүрийн |
| Заахын тийн | дээгүүрийг |
| Өгөх орших тийн | дээгүүрд |
| Гарахын тийн | дээгүүрээс |
| Үйлдэхийн тийн | дээгүүрээр |
| Хамтрахын тийн | дээгүүртэй |
| Чиглэхийн тийн | дээгүүр лүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээгүүр өнгийх — дэд талаар өнгийх
дээгүүр нисэх — өндөрт нисэх
дээгүүр тушаалтан — удирдах албан тушаалтан
зүлгэн дээгүүр — зүлгэний дээрээс
мөсөн дээр — мөсөн талбайд
дээгүүр зантай — их зантай
дээгүүр санаа — том санаа
Хэлц үг
дээгүүр дэрэнхий — зан авир хөнгөн хуумгай
дээгүүр доогуур — дээд, доод албан газар, их бага эрх мэдэлтэн
Би дээгүүр доогуур хэл ам хийж байж, асуудлаа шийдүүлэв.
дээгүүр доогуур гүйх — ямарваа нэг юм хөөцөлдөж дарга хийгээд дээд тушаалтан дээр орох
Эмч нар ч “өвчтөн сүйд боллоо” гэж зарга мэдүүлэн дээгүүр доогуур гүйв (Ц.Цэдэв, Айргийн амт).
Лха засаг сэтгэрүүн, автоном байгуулахад (Жамсранжав) дээгүүр доогуур гүйж, худал үнэнээр шагнуулаад… одоо Бароны зулгийг долоож бас юу болох гэж байгаа бол доо? гэж бодож суусан ажээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
↑ морин дэл дээгүүр
↑ тархин дээгүүр алхах
↑ хялгасан дээгүүр гүйлгэх
Доогуур ажилтай
Дээгүүр зантай
Доогуур суудалтай мөртөө
Дээгүүр зантай тархи
Дээгүүр гяланцаг
Доогуур паланцаг
Дэргэдээ шивэгчинтэй
Дээгүүр санаа хулждаг
Дэндүү цагаан хиртдэг
Дээгүүр санаа
Биеэ зээлдэг
Дээгүүр санаатан
Дээсэн жолоотон
Дээл муутайг нохой хазна
Дээгүүр санаатайг тэнгэр хялайна
Хоршоо үг
дээгүүр доогуур — дээд, доод албан газар, их бага эрх мэдэлтэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.