дөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Галын заль, сор, нөл
- 2.шилжсэн утгаХийсвэр юмны гал мэт бадрах зүйл
- 1.Уулын бэл, хэвгийн тэгшхэн буусан газар
- 2.Урсгал усны ойр байгаа төвшин газар
- 1.Энгийн, ерийн байдлаар, амиараа
- 2.шилжсэн утгаАрга эв
- 1.дагДүл, турш
- 2.дагДунд
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дөл |
|---|---|
| Харьяалахын тийн | дөлийн |
| Заахын тийн | дөлийг |
| Өгөх орших тийн | дөлд |
| Гарахын тийн | дөлөөс |
| Үйлдэхийн тийн | дөлөөр |
| Хамтрахын тийн | дөлтэй |
| Чиглэхийн тийн | дөл лүү |
| Олон тоо | дөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
галын дөл — галын цорвос, заль
гал дөлтэй буух — бусадтай уулзахдаа ширүүн сүртэй харьцах
тэмцлийн дөл — тэмцлийн өрнөл
шуналын дөл — шуналын сэдэл бадрал
уулын дөл — уулын бэл, нам дор газар
дөл газар — тэгш нам газар
усны дөл — ус голын төвшин газар
дөлийн гишгүүр — төвшхөнөөр үйлдсэн гишгүүр
дөлөөрөө яваа — энгийн яваа
дөл унаагаар явах — ердийн хөсгөөр явах
дөл нь унтарсан — аргаа барсан
ажилд дөлтэй хүн — ажилд гавшгай, чадмаг хүн
шөнө дөл унтах — шөнөжин унтах
өдөр дөл хүлээх — өдөр турш хүлээх
шөнө дөл болтол — шөнө дунд болтол
Хоршоо үг
гал дөл — асаж буй гал, цоролзох заль
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.