дөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эр үхрийн хамрын баганыг цоолон нүхээр шургуулан уясан хамагч бүхий оосор
- 2.Анжисны бөх, дөрвөлж хоёрын хооронд холбох оосор
- 3.Сав суулганы дээдэд хөндлөн хийсэн бариул
- 4.Усны гарам
- 5.Хударганы үзүүрийн дотор талд хадсан гархитай төмөр;
- 6.Төлөв байдал
- 1.Ажил хэргийг гүйцэтгэх арга, эв дүй
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дөр |
|---|---|
| Харьяалахын тийн | дөрний |
| Заахын тийн | дөрийг |
| Өгөх орших тийн | дөрөнд |
| Гарахын тийн | дөрнөөс |
| Үйлдэхийн тийн | дөрөөр |
| Хамтрахын тийн | дөртэй |
| Чиглэхийн тийн | дөр лүү |
| Олон тоо | дөрнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дөрөө мэдэхгүй — хатуу хамартай
давхар дөр — давхар хөллөгөө
анжисны дөр — анжисны бөх, дөрвөлж хоёрыг холбох оосор
хувингийн дөрнөөс барих — хувингийн бариул, оосроос барих
дөр хана — цонхнууд болон цонх, хаалганы хоорондох хана
дөр нь зүгээр сайн хүн — төлөв байдал дажгүй сайн хүн
ажлын дөр мэдэх — ажлын арга эвийг олох, юманд эвтэйхэн хандах, ажлын дадал туршлага суух
малын дөр мэдэхгүй — мал маллах арга ухаан сураагүй
Хэлц үг
дөргүй бух шиг — (үл тааш.) учир ёс мэдэхгүй, гөжүүд, зөрүүд хүн
Нэг л гэм нь зөв гээд зүтгэвэл дөргүй бух шиг амьтан гэлцэнэ (С.Удвал, Их хувь заяа).
дөрийг нь олж гулгуулах — хөл улыг нь мэдэж аваад хулгайлах, шамших
Олзонд баярлахгүйгээ байх бий, зүрхтэй л бол дөрийг нь олж байгаад гулгуулаад байдаг хэрэг (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Төр мэдэхгүй ноён самуун
Дөр мэдэхгүй бух гандуун
Төр мэдэхгүй ноён хэцүү
Дөр мэдэхгүй бух хэцүү
Хоршоо үг
дөр хамагч — үхрийн хамрыг нүхлэн уясан дээс, суран гогцоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.