дөрвөлжин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хэмжих ух. Дөрвөн талтай, тал бүр адил тэгш өнцөгт
- 2.шилжсэн утгаХүн, мал амьтны тэвхгэр зузаан, махлаг бадриун нь
- 3.Бөхийн хав барьц
- 4.шилжсэн утгаТалцсан хэрүүл, шуугиан
- 1.эрдэсХар хүрэн өнгөтэй, өчүүхэн шар хүрээтэй, засмал юм шиг дөрвөлжин хэлбэртэй чулуу, уламжлалт анагаах ухаан, эмчилгээнд тархи сэргээх, мах төлжүүлэх, шар ус татахад хэрэглэнэ.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дөрвөлжин |
|---|---|
| Харьяалахын тийн | дөрвөлжний |
| Заахын тийн | дөрвөлжнийг |
| Өгөх орших тийн | дөрвөлжинд |
| Гарахын тийн | дөрвөлжнөөс |
| Үйлдэхийн тийн | дөрвөлжнөөр |
| Хамтрахын тийн | дөрвөлжинтэй |
| Чиглэхийн тийн | дөрвөлжин рүү |
| Олон тоо | дөрвөлжнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дөрвөлжин алд — хорин таван дөрвөлжин тохой буюу 2,5 м2тай тэнцүү талбайн хэмжээ
дөрвөлжин бичиг хэл — шинж. - 1269 онд Пагва ламын зохиосон нэгэн зүйл бичиг дөрвөлжин булш
дөрвөлжин лий — 1 м2тай тэнцүү талбайн хэмжээ
дөрвөлжин ташаа — хавтгай ташаа
дөрвөлжин тохой — нэг зуун дөрвөлжин ямх буюу 0,1 м2тай тэнцүү талбайн хэмжээ
дөрвөлжин цээж — ханхар өргөн цээж
дөрвөлжин ямх — 10 см2тай тэнцүү талбай
дөв дөрвөлжин — шоо дөрвөлжин
босоо дөрвөлжин — хоёр тал нь өндөр дөрвөлжин
гонзгой дөрвөлжин — хоёр тал нь нам дөрвөлжин
хавтгай дөрвөлжин — хөндлөн чигт хавтгай орон зайн дөрвөлжин
шоо дөрвөлжин — бүх тал, өнцөг нь тэнцүү дөрвөлжин
дөрвөлжин эр — өргөн зузаан биетэй эр
хав дөрвөлжин — барилдаж буй хоёр бөх харилцан шуудагдаж барих барьц; #Хөзрийн улаан өнгийн дөрвөлжин дүрс бүхий мод
Хэлц үг
Дөрвөлжин модонд
Дүгрэг нүүр гараагүй
Дөрвөлжин чихэр
Дөрвөн өнцөгтөө амттай
Дөрвөн хөлтэй ширээ шиг
Дөрвөлжин зоотой морь шиг
Хоршоо үг
дөрвөлжин хэрүүл — эх адаггүй хэрүүл, олны хэрүүл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.