Үндсэн хэсэг рүү шилжих

дөрөө

нэр үг/tɵrɵː/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠳᠥᠷᠦᠭᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Морь, малд мордох, унаж явахад зориулсан эмээл, тохошны нэгэн эдлэл
  2. 2.
    Анжисны бул хөндөл хоёрын хоорондох уяа;
  3. 3.
    Хоёр дөрөөг холбосон оосроос салган авах арга сэдэн тоглох монгол наадам;
IIнэр үг
  1. 1.
    Нэг зүйл жижиг модон хувин.

Англи утга

  • нэр үгstirrup, pedal

Тийн ялгал

Нэрлэхийн тийндөрөө
Харьяалахын тийндөрөөний
Заахын тийндөрөөг
Өгөх орших тийндөрөөнд
Гарахын тийндөрөөнөөс
Үйлдэхийн тийндөрөөгөөр
Хамтрахын тийндөрөөтэй
Чиглэхийн тийндөрөө рүү
Олон тоодөрөөнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ган дөрөө — ган төмрөөр хийсэн дөрөө

  • дээсэн дөрөө — б.дээсээр томж хийсэн дөрөө; б.шилж. амь наана, там цаана

  • сийлбэртэй дөрөө — ган, төмрийг сийлж урласан дөрөө

  • тохошны дөрөө — тохшинд хийх хөнгөн дөрөө

  • хавирган дөрөө — хавирга мэт матигар төмрийг өөд өөдөөс нь нийлүүлэн гагнасан дөрөө

  • цутгамал дөрөө — төмөрлөгийг хайлуулан хэвд цутгасан дөрөө

  • дөрөөн таваг — дөрөөний доод талын хөл тавих хавтгай гишгүүр

  • дөрөөний зага — дөрөөний таваг, хавиргыг хөвөөлж чимэглэсэн хээ угалз

  • дөрөөний сур — дөрөө дүүжлэх сур

  • дөрөөний сэнж — дөрөөний сур оруулах сүв

  • дөрөөний таваг — дөрөөн дорх хавтгай

  • дөрөөний толь — дөрөөний таваг

  • дөрөөний хавирга — дөрөөний сэнж бүхий хажуу

  • дөрөөний холбоо — эмээлийн хоёр дөрөөг морь, малын гэдсэн доогуур холбох богино сур

  • дөрөө жийх — дөрөөн дээр гишгэн босох

  • дөрөө мултлах — а.морь, унаатай хүн айлд бууж орох; б.зорьсон газраа хүрэх

  • дөрөө нийлэх — хүнтэй нийлэх, хамсах

  • дөрөө хавирах — а.дөрөө хөдөлгөж давирах; б.морьтой хүмүүс дөрөө шүргэм ойр зэрэгцэж явах

  • дөрөө тэмцэх — а.морь малын мордуулахгүй зайлах; б.шилж. арай ядан явсаар нутагтаа ирэх

  • дөрөө шүргэх — өвс ургамал өндрөөрөө морьтой хүний дөрөөнд хүрэх

  • дөрөө чангалах — юманд явахаас өмнө яльгүй архи уух

  • дөрөөгүй залрах — а.мориноос унах; б.шилж. ажил албанаас хөөгдөх, ажлаас халагдах

  • дээсэн дөрөөн дээр — дэн дун, дөнгөн данган

  • унадаг дугуйны дөрөө — унадаг дугуй хөдөлгөх гишгүүр

  • машины дөрөө гишгэх — машинд суух, буух шатан дээр хөлөө тавих

  • шонд авирах дөрөө — цахилгааны шонд авирах хэрэгсэл

  • цахилгаанчны дөрөө — цахилгаанчны шонд авирах хэрэгсэл

Хэлц үг

  • дөрөө нийлэх — (үл тааш.) муу хүнтэй нийлэх, хамсах, нөхөрлөх

    Гончигнамжилтай дөрөө нийлээд байдаг нь жаахан эвгүй шиг (Ж.Пүрэв, Гурван зангилаа).

  • дөрөө хавирах — тэнцэж очих, хэр хэмжээ адил байх, энэ зэрэгцэх

    Наадмын тал руу дөрөө хавиран явцгаалаа.

  • дөрөө чангалах — юманд явахын өмнө ялимгүй архи ууж цог бадруулах

    Дөрөө чангалах юм бий юү гэж ирэгсдийн нэг нь хэлэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • дөрөөгүй залрах — (хошин) а.(мориноос) унах

    Хүмүүсийн ярилцахыг сонсвол –Хувилгааны морь эмээлтэйгээ ижилдээ ирсэн, өөрөө алга гэнэ. –Яагаа юм бол? –Согтуу морилсон гэнэ. Дөрөөгүй заларчихаа юм болов уу гэлцэж байв (Н.Надмид, Хүлээсэн алдарсан нь). б.дээгүүр албатай явснаа шатгүй буух

  • дөрөөгүй янгиа шиг — зөрүүд

    Араасаа зөвхөн тэнэг амьтнуудыг дагуулаад явахын тулд төрсөн луйварчин, ичих айхыг мартсан дөргүй бух, дөрөөгүй янхиа шиг болсон амьтан (Стендал, Улааныхан ба харынхан).

  • ↑ алсын мориноос дөрөө мултлах

  • ↑ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд

  • ↑ дээсэн дөрөөн дээр

  • ↑ дээсэн дөрөөтэй

  • ↑ тал хөл дөрөөн дээр

  • ↑ хэргийн дөрөө босгох

  • ↑ хялгасан дөрөөн дээр

  • Бүүрэг хол

  • Дөрөө ойр

  • Дөрвөн дэртийн чүнчиг

  • Дөрөө нуурын шүү

  • Дөргүй сарлаг

  • Дөрөө мэдэхгүй

  • Дөрөө жийж

  • Жолоо сунгах

  • Дөрөө жийрэглэх

  • Дөрвөн модгүй хүн байдаггүй

  • Дөрөө нуурын хужир

  • Дулаан сайрын өтөг

  • Дөрөө өшиглөх хүн моринд гарна

  • Дүрэм мэдэх хүн манлайд гарна

  • Дөрөө урт ч газарт хүрдэггүй

  • Дүү сайн ч ахад хүрдэггүй

  • Ёр урьдаас

  • Дөрөө хойноос

Зүйр цэцэн үг

  • Гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх

Үгийн гарал

Inherited from Proto-Mongolic *dörüŋge, from Proto-Turkic *üŕeŋgü.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.