жааз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дөрвөн өнцгийг нь холбосон зургийн гуу
- 2.Жааз мэт зүйл, хүрээ
- 3.Сараалжлан хийсэн тавиур
- 1.Юмны яс чанар муу нь
- 1.хөгжимГолдуу бишгүүр, үлээвэр болон бөмбөр, даруулт хөгжмийн зэмсгээс бүрдсэн найрал хөгжим.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жааз |
|---|---|
| Харьяалахын тийн | жаазын |
| Заахын тийн | жаазыг |
| Өгөх орших тийн | жаазад |
| Гарахын тийн | жаазаас |
| Үйлдэхийн тийн | жаазаар |
| Хамтрахын тийн | жаазтай |
| Чиглэхийн тийн | жааз руу |
| Олон тоо | жаазнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жаазны хүрээ — зургийн гууны хашлага
жаазтай зураг — жаазалсан зураг
зургийн жааз — уран зураг, гэрэл зураг зэргийг агуулах гуу, хүрээ
жаазан антенн — дугуй, дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэртэй жааз үүсгэсэн нэг ороомог юмуу, хэд хэдэн хавтгай ороомгон дамжуулагч байдалтайгаар хийсэн, чиглэлт антенн; жаазан антенныг гол төлөв хүлээн авах антенны зориулалтаар ашигладаг
цонхны жааз — цонхны хүрээ
жаазан гүүр — босоо тулгууртай, хатуу холбоостой гол дамнуураар үүссэн хөндлөн жааз хэлбэрийн хүрээ нь гол бүтээц болох гүүр
жаазан тавиур — дөрвөлжин цонх бүхий тулгуур
номын жааз — номын тавиур
жааз алт — гаднын хольц ихтэй алт
жааз онгоц — хуучин муу онгоц
жааз мал — зааз мал
Хоршоо үг
гуу жааз — хүрээ жааз
хүрээ жааз — зах ирмэгийг дагуулж хийсэн жааз
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.