жавтий
Тайлбар
- 1.шашин. Аливаа бузрыг арилгаж угаасан юм, түүнийг гүйцэтгэх шашны зан үйл;
- 2.шилж.яриа
Англи утга
- нэр үгblame; fault; sin; censure; condemnation; beating
Нийлмэл үг
жавтий тавих — шийтгэл хүлээлгэх
жавтий хүртэх — а.зэмлэл хүлээх; б.зодуулах
жавтий хүртээх — буруушаан зэмлэх, шийтгэх
Хэлц үг
жавтий тавих — шийтгэл хүлээлгэх
Хүн орогнуулсан хэргээр Гонгорыг яаманд аваачиж жавтий тавьж байгаа нь гарцаагүй.
жавтий хүртэх — зодуулах, зэмлэл хүлээх
Батбаяр тэднийг хараад манай Сундагын гурван баатар, Тангууд багш нараас нэлээд сайн жавтий хүртэж дээ гэж инээмсэглэв (Б.Ринчен, Үүрийн туяа).
Харин охиноос хичээл сурлагын талаар нэг ч үггүй мөртөө мөнгө нэхсэн захидал ирэх болгонд Должин эмгэн өвгөнөөсөө “Чамаас боллоо” хэмээх хатуу үгийг дуулж, жавтий хүртэх болов (Д.Самдан, Бэр).
жавтий хүртээх — алганы амт үзүүлэх, шүүмжлэх, зодох, буруушаан зэмлэх, шийтгэх
Өвөө нь мэдээд, жавтий хүртээж байгаа нь гарцааүй.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.