живх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Хөх аргалын цагаан үнс чихсэн даавуу жинтүү;
- 2.Холгуулахгүй гэж юмны дор зөөллөж тавьсан зүйл
- 3.Нярай хүүхэд хуурайлах даавуу хэрэглэл
- 4.Нярай, бага хүүхдийн бөгсөнд өмсгөж, шээс, баасыг уусган шингээж авдаг хэрэглэл.
- 1.Юмны оньс, түгжээ, дэгээ шор
- 1.Амуу будааг арилгахад хэрэглэх том дэвүүр.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | живх |
|---|---|
| Харьяалахын тийн | живхийн |
| Заахын тийн | живхийг |
| Өгөх орших тийн | живхэд |
| Гарахын тийн | живхээс |
| Үйлдэхийн тийн | живхээр |
| Хамтрахын тийн | живхтэй |
| Чиглэхийн тийн | живх рүү |
| Олон тоо | живхүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
живх оёх — даавуун зөөлөвч оёх
эмээлийн живх — эмээлийн суудал дээр тавьсан зөөлөвч
живх тавих — живх дэвсэх
живх хийх — а.живх оёх; б.живх ивэх, дэвсэх
даавуун живх — даавуугаар оёсон живх
хүүхдийн өлгийний живх — нярай хүүхдийн дор дэвсэх жижиг дөрвөлжин хэлбэртэй зөөлөн дэвсгэр
хаалганы живх — хаалга оньслох дэгээ түгжээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.