живэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа биет ус зэрэг шингэн зүйлд хөвөхгүй, ёроол руу унах, усны төвшин, мандлаас доош умбах
- 2.Их усанд хөлд алдан далд орох
- 3.шилжсэн утгаМуу юманд хэт автах, дон тусах
- 1.Гучин оронтой тооны нэр
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | живэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | живнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | живлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | живэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | живжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | живсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | живдэг |
| Холбох нөхцөл (-ж) | живж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | живээд |
| Болзох нөхцөл (-вал) | живбэл |
| Хүсэх (-маар) | живмээр |
| Захирах (-аарай) | живээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | живэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ёроолд живэх — ёроолд орох
живж үхэх — гүн усанд унаж амь егүүтгэх
голд живэх — голын усанд хөл алдан умбах
сураггүй живэх — усны гүн рүү ор мөргүй алга болох
усанд живэх — усны гүн рүү далд орох
архинд живэх — архинд хэт орох
живэх догшрох гэм — шашин. - даяан хийх үед ёс дэг алдах гэм
живэх тоосон — гучин есөн оронтой тооны нэр
их живэх тоосон — дөчин оронтой тооны нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.