жиших
Тайлбар
- 1.Юмыг урьдаас төлөвлөн зэхэж бэлтгэх
- 1.Ямар нэгэн юмыг өөр зүйлтэй зүйрлэх, адилтган үзэх
- 1.Жишүү болгох, гажих
- 2.Уруудах, зүг чиглэлээ алдах.
- 1.Хүн, амьтны өтөлж зөнөгших
- 2.цээрлэсэнӨтөлж зөнөгшсөн хүн, амьтны үхэхийн цээрлэл.
- 1.Хүйтэн бороо, цас хольж ороход тачир нимгэн үстэй бог мал их даарч осгох, хөдөлж чадахаа байх.
- 1.Сунгах
- 2.VII үйлЗасуул хийх
Ойролцоо үг
Нийлмэл үг
өртөө буудал жиших — өртөө буудал тогтоох
жишиж дүгнэх — харьцуулж дүгнэх
жишиж үзэх — адилтгаж үзэх
жишиж харах — зэрэгцүүлж харах
жишиж хэлэх — зүйрлэж хэлэх
жишиж хэмжих — харьцуулж хэмжих
жишиж ярих — адилтгаж ярих
нөгөөтэй нь жиших — нөгөөтэй нь адилтгах
үлгэрлэн жиших — үлгэрлэн жишээлэх
хооронд нь жиших — хооронд нь харьцуулах
хүнд хөнгөнөөр нь жиших — хүнд хөнгөнөөр нь зэрэгцүүлэх
жишиж явах — жишүү явах
зам жиших — зам таших
жишсэн нохой эзнээ зуух — зөнөг нохойн таниа алдрах
эсгий жиших — эсгийг хийсний дараа хатахын өмнө бүтэн эсгийг уртааш нь нугалж, нарийн урт болгоод, хоёр хүн хоёр үзүүрээс нь барьж, газар хийлэн өргөж, газар дээр хүчтэй савж сунгах
бөх жиших — бөхийг харгалзан засч барилдуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.