жуух
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Улс төрд хүчин зүтгэж амжилт гаргасан хүнд дээд газраас олгох сайшаалын бичиг
- 2.дипломатЯмар нэгэн төлөөний хүмүүст олгох итгэмжлэл, үнэмлэх бичиг
- 3.хуучирсанҮе улиран залгамжлах түшмэл албаны хүмүүст олгох үнэмлэх бичиг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жуух |
|---|---|
| Харьяалахын тийн | жуухын |
| Заахын тийн | жуухыг |
| Өгөх орших тийн | жуухад |
| Гарахын тийн | жуухаас |
| Үйлдэхийн тийн | жуухаар |
| Хамтрахын тийн | жуухтай |
| Чиглэхийн тийн | жуух руу |
| Олон тоо | жуухууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
засгийн газрын хүндэт жуух — засгийн газрын хүндэт өргөмжлөл, талархал сайшаалын үнэмлэх
жуух бичиг — элчин тэргүүтний үнэмлэх бичиг
жуух бичиг барих — жуух бичгээ өргөн барих, зохих шатны эрх мэдэлтэнд хүлээлгэн өгөх
итгэмжлэх жуух бичиг — харь улсад эх орноо төлөөлөн суулгах дипломат төлөөлөгчид олгодог бүрэн эрхийн бичиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.