жүрж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалӨмнөд Азид ургадаг үргэлж ногооноороо байдаг, төрөл зүйл олон, модны жимс, өнгөн давхраа нь эфирийн тос ихтэй, дундад давхраа нь хуурай хөвсгөр, дотоод давхраа нь шүүслэг, ястай, олон үртэй, жимсгэнэдүү маягийн шүүстэй жимс
- 2.Цитрусын төрлийн модны шар, шаргал өнгөтэй бөөрөнхий жимс
Англи утга
- нэр үгorange (fruit)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | жүрж |
|---|---|
| Харьяалахын тийн | жүржийн |
| Заахын тийн | жүржийг |
| Өгөх орших тийн | жүржид |
| Гарахын тийн | жүржээс |
| Үйлдэхийн тийн | жүржээр |
| Хамтрахын тийн | жүржтэй |
| Чиглэхийн тийн | жүрж рүү |
| Олон тоо | жүржүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жүржийн мод — жүрж урган боловсрох мод
жүржийн ундаа — жүржийн орц, найрлага бүхий ундаа
алтан жүрж — урга. - хэлбэр төрх амтат жүржтэй төстэй, хэмжээгээр арай багахан, улбар шар хальстай, амт исгэлэн анхилуун цагаан цэцэгтэй, урт өргөслөг навчтай, дорнод Хималайн уулаас гаралтай мөнх ногоон модны жимс
амтат жүрж — урга. - дулаан оронд ургах, харборын төрлийн, олон өргөслөг навчтай, цагаан цэцэгтэй, мөнх ногоон модонд ургадаг, нялцуу нимгэн хальстай, улбар шар хальстай, амт таатай нэг зүйл жимс
бэрсүүт жүрж — урга. - амтат жүржээс том, зузаан арьстай, түүхийдээ хүчтэй амттай, хяруу унасан хойно боловсордог жимс
хүчит жүрж — урга. - жихүүн хяруу унасны дараа боловсордог, иш модондоо сондуутай, жүр жимснээс илүү амттай, хальсыг нь балд дарж иддэг жимс
Үгийн гарал
From Mandarin 橘子 (júzi).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.