Үндсэн хэсэг рүү шилжих

загас

нэр үг/t͡saɢəs/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠢᠭᠠᠰᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    амьт. Заламгайгаар амьсгалдаг, хүйтэн цус­тай, хайрсан бүрхүүлт арьстай, усанд оршдог сээр нуруутан амьтны ерөнхий нэр
  2. 2.
    шилжсэн утгаЗагастай төстэй; загас мэт

Англи утга

  • нэр үгfish

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзагас
Харьяалахын тийнзагасны
Заахын тийнзагасыг
Өгөх орших тийнзагасанд
Гарахын тийнзагаснаас
Үйлдэхийн тийнзагасаар
Хамтрахын тийнзагастай
Чиглэхийн тийнзагас руу
Олон тоозагаснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • загасан цавуу — загасны хайрс буцалгаж хийсэн нэгэн зүйл цавуу

  • загасан цар — загасны хайрсаар хийсэн шанз, хуучир хөгжмийн цар

  • загасны далбаа — загасны өехийд жигүүрийн адил ургасан хойдох том сэлүүр

  • загасны заламгай — загасны амьсгалын эрхтэн

  • загасны сүүл — онгоцыг хөндөн сэлж явуулах загасны сүүл хэлбэртэй зэвсэг

  • загасны талх — загасны нунтагласан мах

  • загасны тос — зарим загасны элэгнээс боловруулж авдаг тос; А, D амин дэм ихтэй тул сульдах, ядрахад сайн

  • загасны түрс — загасны үр саг

  • загасны хайрс — загасны арьсны гадуурх нимгэн эвэрлэг, жижигхэн олон ялтсаас бүрдэх бүрхүүл

  • алтан загас — амьт. - гурван салаа сүүлтэй, их бага адилгүй, зүйл бүрийн өнгөтэй гэрийн тэжээвэр загас

  • буу загас — амьт. - халим загас

  • мөнгөн загас — амьт. - мах нь маш амттай, уртаараа сөөм илүүхэн, ус хөлдсөн хойно гол нуураас олддог нэгэн зүйл загас

  • загас мах — хүн, малын зоо нурууны дагуух хоёр талын булчин мах

  • загасан нуруу хатгах — нэгэн зүйл оёдол, түүнийг хатгасан утасны байдал нь загасны нуруутай төстэй

  • загасан сүүл — онгоцыг хөндлөн сэлж явуулах загасны сүүл мэт залуур

  • загасан талх — загас маягийн зуувгар хэлбэртэй талх

  • загасан тамга — загасны дүр сийлсэн малын тамга

  • загасан гүрвэл — амьт. - эрт үед далай, тэнгист амьдарч байсан загасны хэлбэртэй, дөрвөн мөч бүхий мөлхөгч амьтан

  • загасан үхэр — амьт. - халимтай төстэй, арьс нь зузаан, үсгүй гилгэр нэгэн зүйл хөхтөн; үхэр загас

  • хуягт загас — амьт. - эрт дээр цагт амьдарч байсан, цээжин биедээ ясан хуягтай нэг зүйл загас

  • хүн загас — амьт. - усанд амьдрагч нэг зүйлийн хөхтөн

  • загасан хор — урга. - уртавтар зууван жижиг навчтай, маш хатуу хавтгай буурцагтай ургамал; үндсээр нь шавж устгах хор хийнэ

  • загасан од — нэр.од.орон. - молын хойдох тэнгэрийн оёдолд байх одны нэр

Хэлц үг

  • загас наадуулах — хурьцах

  • загасаа бариад алгаа мартах — аливаа хэргээ бүтээгээд тус болсон юмаа мартах гэсэн санаа

    Хүний тус мэддэггүй түүнийг загасаа бариад алгаа мартдаг хэмээн хүмүүс үздэггүй юм билээ.

  • ↑ манжиргаар ятуу цохиж, шанагаар загас хутгах

  • ↑ ус дэлсэж загас айлгах

  • Далай амар байвал

  • Загас амар байдаг

  • Жанжин хэдий чадалтай ч жагсаалд унавал баригдана

  • Загас хэдий бүдүүн ч уснаас гарвал үхнэ

  • Загас алдвал шүгэлдэж болдоггүй

  • Зар гарвал хожигдож болдоггүй

  • Загас тархинаасаа гутах

  • Залхуу тавагнаасаа гутах

  • Загас усаа хайрладаг

  • Жигүүртэн ойгоо хайрладаг

  • Загас усны гүнийг

  • Хүн амьдралын сайныг

  • Загас усныхаа хэрээр туйлдаг

  • Хүн хүчнийхээ хэрээр амьжирдаг

  • Загас үхвэл яс нь үлддэг

  • Залуу үхвэл нэр нь үлддэг

  • Загас хэвтэн жаргадаг

  • Залхуу хэвтэн хоцордог

  • Заншил заншилдаа

  • Загас усандаа

  • Уулыг зааж

  • Тээрэм худалдах

  • Усыг зааж

  • Загас маймаалах

  • Хөл норгохгүй хүн

  • Загас барьж чадахгүй

  • Хүн хүний хүчинд

  • Загас усны хүчинд

  • Хүн ашгийг мэдэвч зовлонг мэдэхгүй

  • Загас идшийг мэдэвч гохыг мэдэхгүй

Зүйр цэцэн үг

  • Усгүй газар загасгүй

  • (амьдрах нөхцөлгүй газар хүн

  • Амьтан тогтохгүй гэсэн санаа); загасны мах завсартай

Хоршоо үг

  • загас жараахай — том, жижиг загас

  • загас хясаа — усны амьтад

Үгийн гарал

From Proto-Mongolic *ǰïgasun, with pre-breaking found in most modern languages. Compare Middle Mongol جیغاسون (jighasun), جیقاسونی (jiqasun[i]), Buryat загаһан (zagahan), Kalmyk заһсн (zağsn), Daur jaus, Dongxiang zhagvasun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.