зад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэнгэрийн байдал гэнэт хувирах үзэгдэл
- 2.шашинГурвалжин хэлбэр дүрстэй, цахиурлаг чулуу, ардын зан заншилд цас шамарга үүсгэх, хур бороо оруулах увдис юмуу, тийм увдист тусалдаг гэж үздэг
- 3.тоглоомМонгол ардын уламжлалт оньсон наадгай; гадаад хэлбэр нь задын чулуутай адил.
- 1.Тухайн үйлийн эрч хүчтэйг илтгэх үг
- 1.Гаднын хүн, харь
- 1.ургамалТөрөл зүйл олон, эртнээс нааш хүн амьтны яс шарх гэмтлийг анагаах чадалтай гэж хэрэглэсээр ирсэн уул хээрт ургах өвс; их саадган цэцэг, вансэмбэрүү.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зад |
|---|---|
| Харьяалахын тийн | задийн |
| Заахын тийн | задийг |
| Өгөх орших тийн | задид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | зад руу |
| Олон тоо | задууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
задын үүл — тэнгэрийн байдал хувирах үеийн үүл
шувуун зад — нүүдлийн шувууд буцах үеэр тэнгэр эвгүйрхэх, хур бороо орох
зад Тавих — увдисаар бороо хур урин буулгах
зад өвс — урга. - уулархаг газар ургадаг эмийн өвс; хүн, амьтны бэртэл, шархыг анагаахад хэрэглэдэг
зад урих — хуучир. - тэнгэр задрааж, хур бороо оруулах, цас шамарга дэгдээх зорилгоор хийдэг монголчуудын өвөрмөц зан үйл
задын арга — хур бороо, цас шамарга оруулах увдис эрдэм
задын чулуу — а.шинэ чулуун зэвсгийн үлдэц; б.үхрийн гиваан, үхрийн цөсөнд байдаг чулуужмал зүйл; в.хур бороо оруулах зэрэгт хэрэглэх увдис бүхий чулуу; тэнгэрийн чулуу
зав авах — а.бут цохих, хэмх үсэргэх; б.шилж. архи их хэмжээгээр ууж согтох, хэмх наргих
зад маргах — ширүүн маргах, ана мана маргах
зад мушгих — тасартал мушгих, ханзартал мушгих
зад татах — дэлбэ татах
зад үсрэх — тал тал тийшээ тарах, хэмх үсрэх
зад цохих — хэмх цохих
зад газар — харь газар
зад дайсан — харийн дайсан, гадаадын дайсан
зад иргэн — харь иргэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.