Үндсэн хэсэг рүү шилжих

зай

нэр үгтэмдэг нэр/zaɪ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠠᠢ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хоёр юмны хоорондох хол, ойрын хэмжээ
  2. 2.
    Ямар нэг юмны багтаамж, агуулах зай завсар, сул хоосон газар, хөндий
  3. 3.
    Завсар чөлөө, зав
  4. 4.
    шилжсэн утгаЭв эе алдах, түнжин хагарах байдал.
IIнэр үг
  1. 1.
    хими. Зарим нэгэн язгуур махбод
  2. 2.
    Цахилгааны бичил эх үүсгэвэр, тэжээл
  3. 3.
    Ямар нэгэн юманд зайлшгүй орж хэрэглэгдэх хачир хольц; бүрэлдэхүүн
IIIнэр үг
  1. 1.
    Хүний араншин болсон самбаа, заль мэх
  2. 2.
    Сэжиг сэв
IVтэмдэг нэр
  1. 1.
    Маш өчүүхэн
нэр үг
  1. 1.
    бүх зүйл оршин байдаг хязгааргүй орон талбай
  2. 2.
    хоёр зүйлийн хооронд нэвтрэх мөн хоосон орон зай

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгdistance

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзай
Харьяалахын тийнзайны
Заахын тийнзайг
Өгөх орших тийнзайд
Гарахын тийнзайнаас
Үйлдэхийн тийнзайгаар
Хамтрахын тийнзайтай
Чиглэхийн тийнзай руу
Олон тоозайнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • зай багатай — ойрхон

  • зай ихтэй — хол

  • холын зайд уралдах — газрын холд уралдах

  • зай авах — а.юмны газар авах, тархах; б.юмны хооронд сул чөлөө гаргах

  • зай тавих — бусдын өмнө саад болохгүй зайлж өгөх

  • зай үлдээх — ажил баримжаалах, төлөвлөгөө тогтоох зэрэгт нөөц цаг зав, хөрөнгө тооцоолон үлдээх

  • ширээ тавих зай — ширээ багтах газар

  • зай олох — бултан зугтаах, хулжих завшаан олох

  • зай өгөх — зав чөлөө олгох

  • зай завгүй ажиллах — амсхийх чөлөөгүй ажиллах

  • химийн зай — химийн орц, найрлага дахь химийн махбод

  • нарийн зай — нарийн орц, бичил махбод

  • цагны зай — цагны тэжээл

  • цахилгаан зай — бага оврын бичил цахилгаан хэрэгслийг ажиллуулах хэрэгсэл

  • амтны зай — амт оруулах хачир хольц

  • эд зай — хольц найрлага

  • эмийн зай — эмийн найрлага

  • сэтгэлд зай гарах — сэтгэлд сэв суух

  • зай төдий махтай хоол — махны амсуурга төдий амттай хоол

Хэлц үг

  • зайны сургалт — багш, шавь хоёр заавал нүүр тулан танхимд хичээллэх бус, гэрийн даалгавар хийх, зөвлөгөө авах гэх мэт хэлбэрээр явуулах сургалт

  • зай барих — болгоомжлох

    Зай барилаа гээд буруудах юм байхгүй. Айж явбал аминд өлзийтэй гэдэг үг ч байдаг шүү дээ.

  • ↑ бөгс эргэх зайгүй

  • ↑ зүү орох зайгүй

  • ↑ төө зайгүй

  • ↑ хөл тавих зайгүй

  • Лай ч байна

  • Зай ч байна

Зүйр цэцэн үг

  • Зай ч байна

  • Лай ч байна

Хоршоо үг

  • зай завсар — сиймхий зай, сул чөлөө

  • чөлөө/чөлөө зай — зав зай

  • зай тэжээл — бичил цахилгаан үүсгэвэр

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.