зайлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ус, шингэн эм балгаж амаа ариутгах
- 2.Сав суулганд цэвэр ус хийж хөдөлгөх, займруулан цэвэрлэх
- 3.Шингэн зүйлийг сэгсрэн хөдөлгөх; найруулах
- 4.Зэс гуулин савны дотор талыг цагаан тугалга хайлуулан өнгөлөх, энэ аргаар бусад сав суулга мэтэд өнгөр тогтоох
- 5.Угаасан хувцсыг цэвэр усанд булхаж хөөсийг нь арилгах
- 1.Хүн, амьтан оршин байгаа газраасаа явах, бултан зугтах
- 2.Цэрвэх, холдох
- 3.Хойш сууж хойргоших
- 4.Аюул хөнөөлөөс хэлтрэх
- 1.Эмийн найрлага, бүтэц бүрэлдэхүүнд өчүүхэн зай холих
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зайлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зайлна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зайллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | зайлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зайлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зайлсан |
| Хэвшсэн нэр (-даг) | зайлдаг |
| Холбох нөхцөл (-ж) | зайлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зайлаад |
| Болзох нөхцөл (-вал) | зайлбал |
| Хүсэх (-маар) | зайлмаар |
| Захирах (-аарай) | зайлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | зайлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ам зайлах — шингэн зүйлээр амаа ариутган цэвэрлэх
эмээр зайлах — эм бүхий шингэн балган булхаж цэвэрлэх
сав зайлах — сав усаар займруулан цэвэрлэх
хир буртгийг угааж зайлах — хир буртгийг угааж сэгсэрхийлэн цэвэрлэх
савтай нь зайлах — савтай нь сэгсэрч найруулах
тосоор зайлах — тосоор өнгөлөх
тугалгаар зайлах — хайлмал тугалгаар хөлбөрүүлэн бүрэх
угааж зайлах — усанд булхан угааж цэвэрлэх
бие зайлах — бие агсгагдах
гэдэс зайлах — гэдэс дотор доргин эвгүйрэх
гэрээс зайлах — гэрээс дайжих
зам зайлах — а.замаас гарах; б.замаас холдож буух
нутгаасаа зайлах — нутгаасаа гарах
оргон зайлах — оргон зугтаах
хотоос зайлах — хотоос явах
нөхөр зайлах — нөхөр хөндийрөн холдох
сүнс сүлд зайлах — маш их аймтгай, арчаагүй, унхиагүй болох
хүн зайлах — хүн цэрвэн хөндийрөх
ажлаас зайлах — ажлаас зугтах
хүчрээс зайлах — хүнд хүчрээс халшран ухрах
зовлонгоос зайлах — зовлонгоос мултрах
өвчнөөс зайлах — өвчнөөс ангижрах
үхлээс зайлах — үхлээс аврагдах
сайн зайгаар зайлсан эм — сайн найрлага, хольц оролцсон эм
Хэлц үг
↑бие зайлах
↑ сүнс сүүдэр зайлах
Жаран хагархай аргаас
Зайлах арга дээд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.