залгих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Идээ ундааны зүйл, бусад зүйлийг улаан хоолойгоор оруулах
- 2.шилжсэн утгаЭзэрхэн эзэмдэх
- 3.Завшин шамшигдуулах
- 4.шилжсэн утгаОйр дотнын хүнээ үхэлд хүргэх, үгүй болгох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto swallow; to devour
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | залгих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | залгина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | залгилаа |
| Өнгөрсөн цаг (-в) | залгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | залгижээ |
| Үйлдсэн нэр (-сан) | залгисан |
| Хэвшсэн нэр (-даг) | залгидаг |
| Холбох нөхцөл (-ж) | залгиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | залгаад |
| Болзох нөхцөл (-вал) | залгивал |
| Хүсэх (-маар) | залгимаар |
| Захирах (-аарай) | залгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | залгихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шүлсээ залгих — а.шүлсээ улаан хоолойгоор давуулах; б.шилж. юманд ховдоглон шунаг сэтгэл гаргах
толгой залгих шахах — ширүүнээр аашлан донгодох
залгиж дуусах — үрэн таран хийж дуусах
толгойг нь залгих — ойр дотнын хүнээ үхүүлэх
эхийнхээ толгойг залгих — а.эх нь төрүүлээд, нас барах; б.эхээ үхэхэд хүргэх
Хэлц үг
бөмбөг залгих — жирэмсэн болох
бүлх залгисан мэт болох — а.ямар ч яриа хөөрөөгүй, дуугүй байх; б.үг дуугарч чадахгүй гөлөлзөх, яахаа мэдэхгүй гацах
үнэгний нүд залгих — унтахаа болих
↑бөмбөг залгих
↑ бүлх залгисан мэт болох
↑ зажлалгүй залгих
↑ толгой залгих шахах
↑ толгойг нь залгих
↑ улаан эсгий залгихад хүрэх
↑ үнэгний нүд залгих
↑ хэрээний нүд залгих
↑ шаариг залгих
↑ шүлсээ залгих
↑ эхийнхээ толгойг залгих
Ангайх ам нь их боловч
Залгих хоолой нь нарийхан
Завилах нь жанжин
Залгих нь мангас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.