Үндсэн хэсэг рүү шилжих

зан

нэр үг/t͡saŋ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠠᠩ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хүн, амьтны аашлах байдал төлөв, ааль авир
  2. 2.
    Уламжилж ирсэн ёс, дүрэм, хүн ард нийтээр хүлээн зөвшөөрсөн дадал заншил, суртал
IIнэр үг
  1. 1.
    Гутлын тах
IIIнэр үг
  1. 1.
    Мэдээ сураг
нэр үг
  1. 1.
    гутлын улны хөлийн нумаас өлмий оролцсон хэсэг буюу улны урд хэсэг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгcharacter, temperament; mood; behaviour; custom, habit
  • нэр үгsole (bottom of a shoe)
  • нэр үгcane, rod, pole
  • нэр үгnonstandard form of занги (zangi)
  • нэр үгnonstandard form of жан (žan)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзан
Харьяалахын тийнзангийн
Заахын тийнзанг
Өгөх орших тийнзанд
Гарахын тийнзангаас
Үйлдэхийн тийнзанаар
Хамтрахын тийнзантай
Чиглэхийн тийнзан руу
Олон тоозангууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • догшин зан — хэдэр хэрцгий ааш

  • даруу зан — төвшин төлөв авир

  • их зан — ихэмсэг, тоомсоргүй, дээрэнгүй авир

  • олон зан — хялбархан хувирах тогтворгүй ааш

  • хүний зан — хүний тогтсон араншин, ааш зангийн төлөв

  • ямаан зан — түргэн зан

  • зан зангаа авалцах — харилцан зан байдал, төлөвөө мэдэлцэх

  • зан тавих — гутлын уланд шир зэр­гийг давхарлан хадах, наах, оёх

  • зан төмөр — тахны төмөр

  • зан шир — гутлын ул элэгдэхээс сэргийлсэн халх шир

  • дөрвөн ойрдын зан — дөрвөн ойр­дын мэдээ

  • нутаг зангаа өгөх — нутгийн сураг занги өгөх

Хэлц үг

  • зан нь хувирч, залаа нь гозойх — (хар яриа) байдаг байдлаасаа хувирч өөрчлөгдөх

    Дагва минь, чи бид хоёр хэчнээн жил үгээ ололцоод явсан шүү дээ. Одоо ингэж чиний зан чинь хувирч, залаа чинь гозойдог байж (Д.Тарва, Дахин төрсөн нь).

  • [зан] зангаа авалцах — бие биедээ дасаж, сайн мэдэж ойлгож авах

    Гадаадад олон жил хамт сурч байгаа энэ хоёр найз зан зангаа авалцсан нөхөд.

  • зангаа тавихгүй — сурсан, дадсан дадал зуршлаа хялбар орхихгүй

    Тэр охин гөлөг рүү шүдээ ярзайлган архирав. Жан Зи Юань инээд алдан “Муу золиг чинь, хар багаасаа чонын зангаа тавихгүй нь байна шүү. Тун ухаантай байна” гэлээ (Зян Рун, Чонон сүлд).

  • ↑ зөрүүд зан нь нугарах

  • ↑ нохой зан

  • ↑ ямаан зан

  • Ааш гэж адасга

  • Зан гэж зараа

  • Ганга — жалган дотроос

  • Хуй — салхин дотроос

  • Зан муут — хүн дотроос

  • Зусар — зальхай дотроос

  • Зав ганганы дотроос хуй салхи дэгдэнэ

  • Зан муутны үүдээс зусар зальхай гарна

  • Залуу морь харайдаг

  • Зан муут эрхэлдэг

  • Зам эвддэг ус

  • Зан эвддэг архи

  • Замаг сайтай нуурт загас арвин цугладаг

  • Зан сайтай хүнийд зочин арвин цугладаг

  • Зан зангаа мэдчихвэл хэлэлцэхэд амар

  • Зам замаа олчихвол явахад амар

  • Зан зандаа зохидог

  • Залаа малгайдаа зохидог

  • Зангилаа уяандаа зохидог

  • Зан муут зах барьдаг

  • Авир муут адаг барьдаг

  • Зан муут хүнээс

  • Зусар зальхайгаас

  • Зан муутай өгөр

  • Заль ихтэй дагир

  • Зан муутны үүднээс

  • Зусар зальхай гарна

  • Зан нь догшин

  • Санаа нь ширүүн

  • Зан нь дээгүүр

  • Заяа нь доогуур

  • Зан нь хувирч

  • Залаа нь гозойх

  • Зан сайтай айлд хүн бүхэн цуглана

  • … болон өөр 11

Зүйр цэцэн үг

  • Ааш гэж адсага

  • Зан гэж зараа

Хоршоо үг

  • зан ааль — зан байдал

  • зан ааш — зан авир

  • зан авир — хүнд тогтож хэвшсэн ааш

  • зан амьсгал — байдал төлөв, заншил ёс

  • зан араншин — тогтож зуршсан араншин төлөв

  • зан байдал — зан ааль

  • зан санаа — ааш аяг, бодол санаа

  • зан суртахуун — нийгмийн шаардлагад тохирох хүний зан авир, хүмүүжил

  • зан төлөв — ааш араншингийн багцаа, дүн нуруу

  • зан төрх — орчиндоо зохицохын тулд амьд биесийн хэрэгжүүлдэг харилцан холбоотой үйлдлийн тогтолцоо, зан байдал

  • зан чанар — а.хүний сэтгэлийн хөдөлгөөн, ааш авирын ерөнхий төлөв; б.зохио­лын баатрын өвөрмөц чанар

  • ааш зан — хүний авир аяг

  • ан зан — ая зан

  • авир зан — авир ааль

  • хил зан — ааш авир

  • зан дадгал — урт удаан хугаацааны турш хэвшин тогтож, тухайн ард түмний амьдралын хэвшил болсон заншил

  • зан заншил — нийгмийн хөгжлийн урт удаан хугацааны турш уламжлагдаж ирсэн ёс горим

  • зан суртал — заншсан ёс дүрэм, хэв журам

  • зан үйл — хүний аж амьдралтай уялдан хэвшиж тогтсон заншил, түүнтэй холбоотой элдэв үйл хөдлөл

  • ая зан — а.уламжилж хэвшсэн заншил төрх; б.ажил үйл; в.шилж. сонин сайхан, мэдээ занги

Үгийн гарал

From Chinese 樣 /样 (yàng, “form”) either directly into an ancestor of Mongolian, or via Turkic; compare Karakhanid [script needed] (yaŋ, “manner”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.