зангираа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Утас, дээсний өөрөө зангирч ээдэрсэн зангиа
- 2.Сэтгэл санааны бухимдлаас болж хоолой бачуурах явдал
- 3.шилжсэн утгаДотор зангирах мэт тээглээс
- 4.Малын нарийн гэдэс ороолдон ялгадас нэвтрэхгүй болох өвчин; түгжрээ
- 5.Зөөхий ялгарахгүй, тос унахгүй болох үзэгдэл.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зангираа |
|---|---|
| Харьяалахын тийн | зангирааны |
| Заахын тийн | зангирааг |
| Өгөх орших тийн | зангираад |
| Гарахын тийн | зангираанаас |
| Үйлдэхийн тийн | зангираагаар |
| Хамтрахын тийн | зангираатай |
| Чиглэхийн тийн | зангираа руу |
| Олон тоо | зангираанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
утасны зангираа гарах — утасны занги гарах, сулрах
зангираа өвчин — дотор түгжрэн бачимдах өвчин
хоолойн зангираа — хоолой дээр юм тээглэх мэт бачуурах нь
сэтгэлийн зангираа алдрах — давчидсан сэтгэл тайтгарах
гэдэсний зангираа өвчин — гэдсэнд хоол тэжээлийн зүйл шингэхгүй түгжрэх өвчин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.