захлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эд юманд зах хөвөө хийх
- 2.Нуур, далай, гол мөрний ус захаасаа хөлдөж эхлэх
- 3.Бусадтайгаа нийлэхгүй зайдуу байх, ижил сүргийхээ захаар нь байх
- 4.Зах хөвөө дагуу явах, орших
- 5.Үсний хажуу, ар захыг тэгшлэн засах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | захлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | захлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | захлаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | захлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | захлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээвэр захлах — а.эсгий дээвэрт зах ирмэг оёх; б.байшин барилгын дээврийг хөвөөлөх
хувцас захлах — хувцсанд зах хадах
ширдэг захлах — ширдэг хөвөөлөх
гол захлах — голын ус эрэг ирмэгээсээ зайртан хөлдөх
нуур захлах — нуурын хөвөө хавь зайрмагтах
мал захлах — мал сүргийнхээ захаар голдуу байх
хонь захлах — хонин сүргээсээ онцгой салгуу явах
гол захалж явах — голын эрэг, хөвөө дагаж явах
нуур захалж нутаглах — нуурын захад ойр нутаглах, нуур тийш шахаж буух
үс захлах — үсний үзүүр, ирмэгийг тэгшлэн засах
халимаг захлах — халимаг үсийг үзүүрээс нь тэгшлэх тайрах
Хоршоо үг
ахлах захлах — удирдах тэргүүлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.