Үндсэн хэсэг рүү шилжих

заяа

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хувьд оногдсон зол, учрал, тохиол
  2. 2.
    Насан турш, төрөлхийн

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзаяа
Харьяалахын тийнзаяаны
Заахын тийнзаяаг
Өгөх орших тийнзаяад
Гарахын тийнзаяанаас
Үйлдэхийн тийнзаяагаар
Хамтрахын тийнзаяатай
Чиглэхийн тийнзаяа руу
Олон тоозаяанууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • заяа бодох — төрсөн од, гаргийн нь тохиолыг шинжиж, хүний нэг насны хувь төөргийг зөгнөн хэлэх

  • заяа бодогч — хүний нэг насны хувь төөргийг зөгнөн хэлэгч

  • заяа муутай — хувь учрал сайнгүй хүн

  • заяа мэдэх — хувь тохиол, ерөөл буянаараа болох

  • заяа нийлсэн хань — ерөөлөөр учирсан хань

  • заяа сайтай — учрал тавилан сайтай

  • амар заяа үзүүлэх — амраах

  • заяа учрал бодох — ерөөл тавилан бий гэж санах

  • заяандаа даатгах — хувь тавиландаа найдах

  • заяаны таван тэнгэр — шашин. - орны, эрийн, охины, дайсны, амин тэнгэр, хүнийг эхээс төрөхөд хамт төрж, насан туршид нь ивээн тэтгэдэг гэж үздэг

  • хувь заяагаа даатгах — хувь ерөөл мэдтүгэй гэж найдах

  • хувь заяандаа гомдох — ерөөл тавилангийн хомс мууд харамсах

  • заяаны мэнгэ — амьдралын мэнгэ

  • заяаны нөхөр — амьдралд тохиолдсон нэг насны сайн нөхөр

  • заяаны хань — хувь төөргөөр учирсан насан туршийн хань

Хэлц үг

  • заяанаа эрүүс­дэх — үхэх

  • амар заяа үзүүлэхгүй — огтхон ч тайван байлгахгүй

  • заяа [нь] орхих — заяа хийморь муудах

    Баатар багштай явсан цагт заяа орхиж, од харван, шоо цайгаагүй бол алзахгүй. Ирсэн сум, далайсан сэлмээс зайлуулж чадах улаан сахиусны хувилгаан хүн гэж цэргүүд ярилцдаг байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Хонгор бургасан шилбүүр авч мордон гүйх гэхэд нь “Мод битгий уна, заяа нь орхисон тархи” гэж эцэг нь зэмлэн зогсов (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • заяанаа эрүүсдэх — (хуучир.) үхэх

    Тэр хуврагатай уулзах сан гэж хорин жил сураглаж явлаа. Заяанаа эрүүсэдсэн тухай сонсоод...

  • заяаны нүдэнд нь зүү шааж, залааны нь үзүүрт идээ буглах — хүчээ дэмий барах

    Заяаны нүдэнд нь нь зүү шааж, залааны үзүүрт идээ буглаад... би бүүр бухимдаад байна аа.

  • Ам ихт ангайхад

  • Заяа ихт залгина

  • Залхуугаас

  • Заяа зайлна

  • Зан нь дээгүүр

  • Заяа нь доогуур

  • Заяа байвал битгий яар

  • Жороо байвал битгий зод

  • Заяа байвал бүү яар

  • Жороо байвал бүү зод

  • Заяа байвал жанжин сууна

  • Замаар явбал Занданзуу орно

  • Заяа бодогч жаран худалч

  • Төлгө үзэгч түмэн худалч

  • Заяа ерөөл байвал

  • Зайтай боловч уулзана

  • Заяа зальтай

  • Зарим нь олон зантай

  • Заяа муутай хүн тэмээн дээрээс нохойд хазагдана

  • Заяа муутай хүнд

  • Зайсан цол олдохгүй

  • Заяа муутны өвөр цоорхой

  • Заяа нь байвал бурхантай

  • Заяа нь үгүй бол чөтгөртэй

  • Заяа нь дээшээ татахад

  • Зан нь доошоо татна

  • Заяа сайн сэтгэл сайнгүй бол

  • Насан хутаг оршино

  • Илжиг модон хударгандаа

  • Заяа муут зовлондоо

  • Санаа зөв бол

  • Заяа зөв сайн

  • Санаа нийлбэл

  • Заяа нийлнэ

  • Санаа нь уулын чинээ

  • … болон өөр 3

Зүйр цэцэн үг

  • Санаа зөв бол заяа зөв

  • Заяа муутыг тэмээн дээрээс нохой хазах

  • Заяа бодогч жаран худалч

Хоршоо үг

  • заяа барилдлага — учрал тохиол, шүтэн барилдлага

  • заяа зол — тавилан, азтай тохиол

  • заяа төөрөг — хувь зохиол, хувь тавилан

  • заяа учрал — тавилан учрал

  • аз заяа — аз завшаан, зол учрал

  • буян заяа — аз заяа

  • зол заяа — тохиол учрал, аз

  • оноо заяа — хувь тавилан

  • үйл заяа — хүний хувь тавилан, хувь төөрөг

  • хувь заяа — а.хүний төрөхөөс үхэх, өсөхөөс өтлөх хүртэлх бүх насны учрал тохиолын уг зураг гэсэн санаа бүхий сүсэг бишрэлийн үг; б.шилж. аливаа юмны хөгжлийн үр дүн

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.