зовол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зовлон тохиолдсон нь; зовлон зүдүүр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зовол |
|---|---|
| Харьяалахын тийн | зовлын |
| Заахын тийн | зовлыг |
| Өгөх орших тийн | зоволд |
| Гарахын тийн | зовлоос |
| Үйлдэхийн тийн | зовлоор |
| Хамтрахын тийн | зоволтой |
| Чиглэхийн тийн | зовол луу |
| Олон тоо | зовлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Гүн гангыг өнгөрөхгүй бол
Газрын зузааныг мэдэхгүй
Зовол зүдгүүрийг амсахгүй бол
Жаргалангийн амтыг мэдэхгүй
Залуу идэр насандаа
Зовол зүдүүр үзвэл
Өвгөрөх үе насандаа
Өвөл зуныг мэдэхгүй
Зовол үгүй баатаргүй
Зорил үгүй жаргалгүй
Зол ирэхэд бүү гэдий
Зовол ирэхэд бүү бөхий
Зол зовоож ирдэг
Зовол зоргоороо ирдэг
Зориг байвал зорилт холгүй
Зовол байвал жаргал холгүй
Хоршоо үг
зовол зүдэл — зовлон зүдгүүр
үхэл зовол — үхэл хагацал үзсэн шаналан зүдгүүр
хагацал зовол — а.дотнын хайрт хүнээсээ салаад, уулзаж чадахгүй байдал; б.үхэл хагацал
цэнгэл зовол — жаргал зовлон
ядрал зовол — ядрах зовох нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.