золиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Золио, золиос; өвчтэй хүнд тохиолдсон гай барцдыг зайлуулан золиосонд нь явуулах гэж гурилаар хүний дүрс хийн хувцаслаж, ламаар заслын ном уншуулан, мууг зүгт нь хаях шашны зан үйл
- 2.Өөдгүй, танхай;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | золиг |
|---|---|
| Харьяалахын тийн | золигийн |
| Заахын тийн | золигийг |
| Өгөх орших тийн | золигд |
| Гарахын тийн | золигоос |
| Үйлдэхийн тийн | золигоор |
| Хамтрахын тийн | золигтой |
| Чиглэхийн тийн | золиг руу |
| Олон тоо | золигууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
золигт гаргах — а.хувцас хунараасаа золигийн өмсгөлд өгч хаях зан үйл гүйцэтгэх; б.золигт мордуулах
золигийн хөөрхөн жаал — зүйрлэх аргагүй хөөрхөн жаал
золигийн хүүхэд — хачин хүүхэд
Хэлц үг
Золиг зодох тутам таргалдаг
Зовлого чанах тутам турдаг
Золиг мондиор битгий зовоо
Зол байвал аяндаа дэгжинэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.