зоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны нурууны хоёр хажуугийн зураа
- 2.Уудам, гүдгэр газар
- 3.Аливаа ан, амьтны арьс ширний гол нурууны орчим газар
- 1.мал эмнэлэгМал эмнэлгийн салбар
- 1.шашинШашны ёсоор замбуулинг дөрөв хуваадгийн нэг нь, лхо
- 1.хуучирсанХааны зарлиг бичгийн хүндэтгэл
- 1.амьтанНэг зүйл нугас, бөх ангат.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зоо |
|---|---|
| Харьяалахын тийн | зооны |
| Заахын тийн | зоог |
| Өгөх орших тийн | зоонд |
| Гарахын тийн | зооноос |
| Үйлдэхийн тийн | зоогоор |
| Хамтрахын тийн | зоотой |
| Чиглэхийн тийн | зоо руу |
| Олон тоо | зоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зоо авах — а.хүнд юм өргөх, хүнд ачаа ачих зэргээс хүн амьтны нурууны үе, булчин, шөрмөс гэмтэн, хөдөлж болохгүй болтлоо өвдөх; б.бод малын ууц харцага орчим гэмтэх, мах шөрмөсөнд цустай хий орох зэргээр хойд хөл доголох өвчний нэр
зоо мах — сээр нурууны хоёр талын зураа мах
зоо нуруу — хүн, амьтны нурууны дагуух хотгор хэсэг
зоо хөдлөх — зоо авах
уулын зоо — уулын оройн гүдгэр хэсэг
зоо дэл — гол мөрний урсгал, усны идэгдлээс тэгш биш хэм төрхийг олсон газрын гадарга
зоогоор нь хайчлах — зоолдож хайчлах
зоогийн үзлэг — мал эмнэлгийн үзлэг шинжилгээ
зоо замбуулин — дөрвөн тивийн нэг
зоо бичиг — хааны зарлиг бичиг
Хоршоо үг
зоо нуруу — уулархаг өндөрлөг газрын цувран үргэлжилсэн хэсэг
Товчилсон үг
ЗТФ — Зоо - Техникийн Факультет
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.