Үндсэн хэсэг рүү шилжих

зоос

нэр үг/tsɔːs/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠣᠭᠤᠰ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Төмөрлөгөөр хийсэн дундаа нүхтэй мөнгөн тэмдэгт
  2. 2.
    Мөнгө төгрөг

Англи утга

  • нэр үгcoin; money (China)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзоос
Харьяалахын тийнзоосны
Заахын тийнзоосыг
Өгөх орших тийнзоосонд
Гарахын тийнзоосноос
Үйлдэхийн тийнзоосоор
Хамтрахын тийнзоостой
Чиглэхийн тийнзоос руу
Олон тоозооснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • алтан зоос — алтаар цутгасан, алтаар шарсан мөнгөн тэмдэг, алтан төгрөг

  • зоосны нүхээр сүвлэх — хуучир. - зоосны нүхээр бултайсан махыг таслан авч алах ял

  • зоос зүй — ш.у. - зоосны үйлдвэрлэл, мөн­гөн эргэлтийг зоос мөнгөний цутгавар зэргээр судалдаг түүхийн шинжлэх ухааны салбар

  • зоос мөг — урга. - хүрээ мөгтөн овгийн, ургамал; холимог ойн унанги мод мөчир, хөвх, бусад мөөгний үрт бие дээр ургана

  • зоос цэлдий — амьт. - өвчүүндээ зоос мэт хар цагаан толботой нэгэн зүйл бялзуухай

  • зоос цэцэг — урга. - зоос мэт хүйстэй өнгө шар нэгэн зүйл цэцэг

  • зоос ширээ — олон өнгийн утастай ээрүүлийг ишинд жин тэнцүүлсэн зоостой дугариг суу­рийн ирмэг дагуулан сөөлжүүлж тавин сүлжих монгол ардын нэхмэл хатгамлын урлал

Хэлц үг

  • зоосны нүхээр харах — бүхнийг ашиг хонжоо, мөнгөөр үнэлж цэгнэх

  • сохор зоосны үнэгүй — улаан мөнгөний үнэгүй

  • зоос гүйлгэх — зоосоор мэргэлэх

  • зоосны хойноос жороолох/зоосны нүхээр шургах — ашиг хонжоо, зоос мөнгөнд нэгмөсөн шунах

    Нэгэн үе аж ахуй хэдийгээр дэгжирсэн боловч улс төр, үзэл санааны хүмүүжлийг зохих хэмжээнээ омтгойлсноос нийгэм дээр зоосны хойноос жороолох зүй бусын үзэл санааны хэлбэрэл дэлгэрсэн төдийгүй улс төрийн тогтуун байдал эвдэгдэн... (Улс төрийн байдлыг зөв задлах тухай).

  • ↑ сохор зоосыг хагасалж зурах

  • Жороо морьтой хүнтэй зам бүү нийл

  • Зоос элбэг хүнтэй гуанзанд бүү ор

  • Зовлон ирвэл чинийх

  • Зоос ирвэл минийх

  • Зоос байвал чөтгөрийг ч зарна

  • Зоос зовлонгийн газар байна

  • Зоос мөнгөнд улайвал доройтохын тэмдэг

  • Зүс өнгөнд ташуурвал ялзрахын тэмдэг

  • Зоос тавивч чөтгөргүй

  • Зул баривч бурхангүй

  • Зоос цагаан

  • Нүд улаан

  • Зориг хаана байвал

  • Зоос тэнд байдаг

  • Ноён түшигтэй хүний нуруу чанга

  • Зоос түшигтэй хүний наймаа чанга

  • Ноос олъё гэвэл ямаа тэжээ

  • Зоос олъё гэвэл хүч гарга

  • Хишиг барагдахад

  • Зоос барагддаг

Хоршоо үг

  • мөнгө зоос — мөнгөн тэмдэгт, төгрөг

Товчилсон үг

  • ЗГҮ — Зоос Гоёлын Үйлдвэр

  • МЗСХ — Монголын Зоос Сонирхогчдын Холбоо

Үгийн гарал

Borrowed from Mandarin 鈔 /钞 (chāo, “paper money”). This form of the word was originally plural ᠵᠣᠭᠤᠰ (ǰoɣus), but the plural ending -s fossilised by the by time of the modern language, later suppleting the regular plural form ᠵᠣᠭᠤ (ǰoɣu) (which would've become *зоо) as the new plural. This was most likely done to avoid a homophone with зоо (zoo, “back, spine”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.