зоригтой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зориг ихтэй, шийдэмгий зантай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зоригтой |
|---|---|
| Харьяалахын тийн | зоригтойн |
| Заахын тийн | зоригтойг |
| Өгөх орших тийн | зоригтойд |
| Гарахын тийн | зоригтойгоос |
| Үйлдэхийн тийн | зоригтойгоор |
| Хамтрахын тийн | зоригтойтой |
| Чиглэхийн тийн | зоригтой руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зоригтой хэлэх — айж хулгалгүй хэлэх
зоригтой тэмцэх — шийдэмгий тэмцэх
Хэлц үг
Зоригтой бол аргатай
Журамтай бол ах дүүтэй
Зоригтой бол барсын аманд гар хийнэ
Зоостой бол хааны хүүтэй наадна
Зоригтой бол зовлонг туулаад гардаг
Золбоотой бол ороолонг хуураад гардаг
Зоригтой бол золтой
Золбоотой бол бүтэлтэй
Зоригтой бол зорьсон явдал бүтнэ
Санаатай бол санасан явдал бүтнэ
Зоригтой хүн золоо олох
Зориггүй хүн зүгээ алдах
Зоригтой хүн чадалтай
Зорилготой хүн замтай
Зоригтой хүнд арга мянга
Зориггүй хүнд хүчир түм
Зоригтой хүү зоостой
Зориггүй хүү өртэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.