зохиох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг үүсгэн хийх, төлөвлөх
- 2.Бичиг зохиол үйлдэх, боловсруулах
- 3.шилжсэн утгаҮнэн байдлыг гажуудуулж, санааны зоргоор ярих, бичих
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зохиох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зохионо |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зохиолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | зохиов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зохиожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зохиосон |
| Хэвшсэн нэр (-даг) | зохиодог |
| Холбох нөхцөл (-ж) | зохиож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зохиогоод |
| Болзох нөхцөл (-вал) | зохиовол |
| Хүсэх (-маар) | зохиомоор |
| Захирах (-аарай) | зохиогоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | зохиохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зохион байгуулалт — нэгдсэн эмх цэгц, дэглэм журам
зохион байгуулах — үүсгэн байгуулах, гүйцэтгэх
зохион бичлэг — ямар нэг сэдвээр өгүүлэл бичих бичгийн ажил
зохион бүтээх — юмыг шинээр үүсгэн санаачилж туурвих
зохион гүйцэтгэх — өрнүүлэн гүйцэтгэх
зохион зааварлах — төлөвлөн зааварлах
ажил зохиох — ажил үүсгэн санаачилж гүйцэтгэх
төлөвлөгөө зохиох — төлөвлөгөө гаргах
уулзалт зохиох — уулзалт санаачлан хийх
дууны аялгуу зохиох — дууны ая аялгуу, хөгжмийг шинээр бичих
жүжиг зохиох — жүжигт зориулсан бүтээл туурвих
кино зохиох — кино зохиол бичих
эх зохиох — бичгийн эхийг шинээр бичиж төлөвлөх
санаанаасаа зохиож ярих — тухайн нөхцөлд тааруулан худлаа ярих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.