зузаан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нимгэн гэдгийн эсрэг утга; хавтгай биеийн хоёр гадаргуугийн хоорондох зай их
- 2.Арвин их, нягт шигүү
- 3.шилжсэн утгаХайр халамж бат бэх, сэтгэл маш дотно
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрthick; dense; close (of friends)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зузаан |
|---|---|
| Харьяалахын тийн | зузааны |
| Заахын тийн | зузааныг |
| Өгөх орших тийн | зузаанд |
| Гарахын тийн | зузаанаас |
| Үйлдэхийн тийн | зузаанаар |
| Хамтрахын тийн | зузаантай |
| Чиглэхийн тийн | зузаан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зузаан банз — бахим бүдүүн банз
зузаан дэвсгэр — олон давхаргатай дэвсгэр
зузаан дэвтэр — олон хуудастай дэвтэр
зузаан уруул — өргөн, памбигар уруул
зузаан цас — хөрлөж тогтсон цас
зузаан эсгий — бандгар эсгий
зузаан будан — их будан
зузаан манан — өтгөн манан
зузаан хөрөнгө — хур хөрөнгө, арвин хөрөнгө
гүн зузаан ой — а.маш шигүү ургасан ой; б.ихээхэн газрыг эзлэн ургасан ой
хүй зузаан — а.ах дүү өнөр олуулаа; б.хүй бүрэн
зузаан ховол — урга. - нүцгэн ховлын навчтай адил навчтай, өвөл зулгарахгүй, цагаавтархан дүрстэй, өндөр нь хэд хэдэн хос алд, зулам шар нэгэн зүйл мод
зузаан цай — цайны навчийг засварлан болгож хэвт шахан хийсэн хэвлэмэл цай
зузаан найрамдал — бат найрамдал
зузаан нөхөрлөл — дотно нөхөрлөл
зузаан холбоо — бат бэх холбоо
Хэлц үг
зузаан нүүртэй — ичиж зовохоо мэдэхгүй
Журам ёс ярина гээд зусар яривал шившигтэй
Зузаан янаг явна гээд зуурам салбал шившигтэй
Зузаан тарга зудын хуяг
Зургийн зул мянга боловч
Зузаан харанхуйг арилгаж чадахгүй
Золгүй үг түмэн боловч
Журам ёсыг тодруулж чадахгүй
Овор нь овоонд
Зузаан нь шороонд
Үгийн гарал
From Proto-Mongolic *ǰuǰaxan; compare Dongxiang zhuzhan.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.