зурхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.I хуучир. Тоо, одон орон, цаг улирлын ухааны ерөнхий нэр, түүхийн үйл явдал, хувь хүн, улс түмний хувь заяа нь тэнгэрийн эрхсийн байрлалтай холбоотой гэж үздэг номлол
- 1.Харвуулын сурыг өрөн тавьж харвах хэмжээ зураг татсан газар, харвуулын шагайг тавьж харвах дэвсгэр мод
- 2.хуучирсанАлба ноогдуулсан ногдол хуваарь
- 3.Зарим нэгэн дүрс ором гаргасан зураг
- 1.Хурдны морь эргэх газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгastrology
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зурхай |
|---|---|
| Харьяалахын тийн | зурхайн |
| Заахын тийн | зурхайг |
| Өгөх орших тийн | зурхайд |
| Гарахын тийн | зурхайгаас |
| Үйлдэхийн тийн | зурхайгаар |
| Хамтрахын тийн | зурхайтай |
| Чиглэхийн тийн | зурхай руу |
| Олон тоо | зурхайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зурхай зурах — хүний био хэмнэл, хувь төөргийг зурхайн ухаанаар тооцоолон гаргах
зурхайн тоо — сонгодог монгол бичигт хэрэглэдэг тооны тэмдэг;
ар зурхай — хана хасаанаас ар тийш нэг метр зайд заагласан зураас
сурын зурхай — байт сур өрснөөс ар, өвөр тийш хэмжиж товлосон зай
өвөр зурхай — сур харвахад сур өрөх газрын нүүр этгээдэд хоёр нум хэмжиж, хана хасаанаас дотогш гурван метр зайд заагласан зураас, харвасан сум өвөр зурхайгаас дотогш тусвал дутсанд тооцно
шагайн зурхай — шагай өрснөөс ар, өвөр тийш хэмжиж товлосон зай
зурхай гаргах — албаны ногдол хуваарь гаргах
зурхай хуваах — алба оноон хуваарьлах
зурхай татах — харвах сурын ар өвөрт хэмжээ зураг гаргах
дүрэм зурхай — тогтсон дэг жаяг
морины зурхай — хурдан морьдыг нэгэн зэрэг эргүүлэхээр тогтоосон газар
зурхайгаас морьд эргэх — хурдан морьд гараа хүрч, эргэн уралдах
Товчилсон үг
ЗСХ — Зурхай Судлалын Хүрээлэн
МЗСОУТ — Монгол Зурхай Судлалын Олон Улсын Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.