зуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ер дээр арвыг нэмсэн нь
- 2.Хуучин цагийн цэргийн зохион байгуулалтын нэр;
- 3.Бүрэн
- 1.шашинБурхны шашны ёсны бурхны нэр;
- 2.шашинТус бурхныг шүтэж байгаа сүм хийд; шүтээний газар, Манжийн эзэн хааны зарлигаар Монголд олноор нь байгуулжээ
Ойролцоо үг
Англи утга
- тооны нэрone hundred
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зуу |
|---|---|
| Харьяалахын тийн | зууны |
| Заахын тийн | зууг |
| Өгөх орших тийн | зууд |
| Гарахын тийн | зуунаас |
| Үйлдэхийн тийн | зуугаар |
| Хамтрахын тийн | зуутай |
| Чиглэхийн тийн | зуу руу |
| Олон тоо | зуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зуун төгрөг — арван арвын нийлбэртэй тэнцэх мөнгөн дэвсгэрт
зуун түм — сая
зуун ямаа — ер дээр нэгийн нэмсэнтэй тэнцэх тооны ямаа
зуун мод — ойгоос тасархай хэсэг бөөн мод
зуун намар — урт удаан он жил, олон жил
зуун наст — урга. - аруу цэцэг
зуун овог — хүн төрөлхтний овог төрөл маш олон тул хураангуйлан товчилж “зуун овог” гэж нэрлэжээ. Олон овог гэсэн үг юм
зуун овогтон — энгийн ард
зуун хоногийн ханиад — анагаах. - ихэвчлэн хүүхдэд тусдаг хөхүүлэн ханиалгах халдварт ханиад
зуун хүсэл — хязгааргүй олон хүсэл
зуун хувь — бүрэн гүйцэд
зандан зуу — зандан шүтээний газар
баруун зуу — баруун шүтээний газар
Хэлц үг
зуун задгай — эвдэрхий нуранги, эмх цэгцгүй
Зовох нохой
Зуу орох хүй дагах
Зориг байвал Зуу хүрнэ
Зүдэл байвал жаргал ирнэ
Зуу сонссоноос
Нэг үзсэн дээр
Зуу үзэхээр
Нэг хий
Зуу хагаст цэцэн болдог
Мянга хагаст мэргэн болдог
Зуу хүрсэн могой
Зулбаж явж залууждаг
Зуу хүртэл
Журганы үүд
Зуу хүрч зүдэрч үхсэнд орвол
Хонины сүүлэнд хахаж үхсэн дээр
Зуу хүрэхгүй биедээ
Мянган жилийн нэр зүүнэ
Зуу хүрэхгүй биеийг
Зуурд нь зовоогоод яах вэ
Зуу хүрэхгүй насандаа
Мянган жилийн нэр өгнө
Зуу хүрэхгүй насанд
Түмэн жилийн хөрөнгө хураадаг
Нохой нэг бүдэрвэл
Зуу ч бүдэрдэг
Нэг хэлээд нимгэрэхгүй
Зуу хэлээд зузаарахгүй
Зүйр цэцэн үг
Зуун хүний зүс үзэхээр
Нэг хүний нэр тогтоо
Зуун үнээний сааль байвч зундаа
Зуун үрийн тариа байвч намартаа
Үгийн гарал
From Classical Mongolian ᠵᠠᠭᠤᠨ (ǰaɣun), from Proto-Mongolic *ǰaxun (“hundred”). Cognates include Buryat зуун (zuun), Kalmyk зун (zun), Daur jau. More distantly related to Khitan 爪 (jau).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.