зуузай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хазаарын амгай төмөр; амгайвчийг хазаарын гавалтай холбох цагариг төмөр
- 1.Гутлын өсгийн дотоодод хадах хатуу шир, ширмэл зүйлээр хийсэн нэгэн зүйл нөхөөс
- 1.Гарын алга
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зуузай |
|---|---|
| Харьяалахын тийн | зуузайн |
| Заахын тийн | зуузайг |
| Өгөх орших тийн | зуузайд |
| Гарахын тийн | зуузайгаас |
| Үйлдэхийн тийн | зуузайгаар |
| Хамтрахын тийн | зуузайтай |
| Чиглэхийн тийн | зуузай руу |
| Олон тоо | зуузайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зуузай дарах — гүйцэж хүрэн зэрэгцэж явах, зуузай холбох
зуузай залах — морины жолоог явах зүгт залах
зуузай зуулгах — морь малыг унаж явахдаа жолоог баахан татасхийж явах
зуузай зэрэгцэх — морьтой хүмүүсийн зэрэгцэн явах
зуузай нийлүүлэх — аян замд хамт явах
зуузай сунгах — морины амыг татавч, жолоо дугтчин явах
зуузай холбох — а.морь унасан хүмүүсийн зэрэгцэн явах; б.шилж. эн тэнцүү байх
зуузайн дөр — жолоог зуузайд холбосон гогцоо
гутлын зуузай — гутлын өсгийн хатуулга
алга зуузай таших — алга таших
Хэлц үг
зуузай дарах — яг зэрэгцэн явах
Алаг даага нь айсуй харагдлаа, Айргийн тавтай зуузай дарлаа (Д.Пүрэвдорж, Шарлингийн “хар” Хас).
зуузай холбох — мориор гүйцээд зэрэгцэн давхих
Бид хоёр цаг юм ярьсангүй, алсад хөхрөх уулсын зүг зуузай холбон хатируулав (Д.Мягмар, Оторчин).
Хэдхэн мөч өнгөрөхөд эхний хэдэн морь зуузай холбон тодорч хуйлран боссон улаан шаргал тоосноос сугаран зугтлаа (С.Эрдэнэ, Гал шарын унага).
Хоршоо үг
амгай зуузай — амгай, түүний хазаарын гархи, жолоо цулбууртай холбоход зориулсан цагариг төмөр
ул зуузай — гутлын ул болон гутлын арын хатуулга
алга зуузай — гарын алга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.