зууш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоолны хөнгөн чанартай нь; хөнгөн хоол унд
- 1.Бусдын зугаа, идэш, завшаан болон ашиглагдах нь
Англи утга
- нэр үгsnack
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зууш |
|---|---|
| Харьяалахын тийн | зуушны |
| Заахын тийн | зуушийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | зуушнаас |
| Үйлдэхийн тийн | зуушаар |
| Хамтрахын тийн | зууштай |
| Чиглэхийн тийн | зууш руу |
| Олон тоо | зуушнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хоолны зууш — хоолны өмнө ба дараа идэх бага хэмжээний амттан
хөнгөн зууш идэх — хоолны өмнө хорхой дарах, хоолны араас даруулга болгох бага сага идэх юм
хүйтэн зууш — хүйтнээр нь идэх зориулалттай хөнгөн зууш
амны зууш болох — муу нэр алдаршин олонд жигшигдэн хэлэлцэгдэх
Хэлц үг
зууш авах — сайн бөх хялбар дийлнэ гэсэн бөхөө амлаж авах
зууш болох — бусдын эрхшээлд автагдан ашиглагдах
Ширмэн бөмбөгний зууш болох байсан юм гэж Хасбаатар ярив (Л.Түдэв, Уулын үер).
Гашуун усанд дуртайдаа л тэгж хүний зууш болсон юм (Ж.Бямбаа, Газар эх).
Зүйр цэцэн үг
Зуушаа үзэж
Будаагаа иднэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.