зэс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.эрдэс. Зэсийн язгуурын махбодиос тогтсон эрдэс; найрлагадаа алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодосыг агуулдаг, давтамтгай, нугарамтгай чанартай, нэгэн зүйл улаан өнгөтэй төмөрлөг
- 2.шилжсэн утгаДалд муу чанар
- 1.ургамалНэг наст таримал ногооны нэл ягаан өнгөтэй, өргөст хэмхээс том үр жимс.
Англи утга
- нэр үгcopper
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зэс |
|---|---|
| Харьяалахын тийн | зэсийнW |
| Заахын тийн | зэсийгW |
| Өгөх орших тийн | зэсэдW |
| Гарахын тийн | зэсээсW |
| Үйлдэхийн тийн | зэсээрW |
| Хамтрахын тийн | зэстэйW |
| Чиглэхийн тийн | зэс рүү |
| Олон тоо | зэсүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аранжин зэс — хамгийн дээд зэргийн зэс; улаан алт
зэс аяга — зэсээр хийсэн аяга
зэс бар — хэвлэлийн зэс хэв
зэс тогоо — зэсээр хийсэн тогоо
зэсийн байван — зэс өнгөлдөг байван
зэсийн бал — зэсийн өнгөн тал дээрх ногоон зэв
зэсийн баяжмал — сайн чанарын зэс
зэсийн бэл — зэсийн өнгөн талд суусан ногоон зэв
зэсийн үнэ ханш — зэсний талаар олон улсын биржээс зарлагдсан үнэ
зэс өвс — урга. - борц өвс
зэс нь бултайх — зэс нь цухуйх
зэс нь цухуйх — а.зэсээр хийсэн эд зүйл, сав суулгын өнгө халцрах, элэгдэх зэргээс уг бие нь илрэх; б.муу шинж, муу чанар нь илрэх
Хэлц үг
зэс хошуу — бусдыг муулсан хов яриа, бусдад хор хүргэх хов жив
зэс хошуулах — хов зөөх, хов жив ярих
зэс [нь] цухуйх — муу чанар нь танигдаж эхлэх
Та морилж байгаа бол хэлэлцэхнээ ч яах вэ гэж Хасбаатар хариу хэлэхдээ Танд аяндаа олон шавь нар бий болно гэж Богд айлдаж байсан. Тэгээд эгэл бус хүн гэж дээдэс намайг аль хэдийн зарласан хэрэг болов оо. Одоо ч миний зэс цухуйх цаг болж дээ. Юугаа ч нуух вэ гэж бодлоо (Ж.Пүрэв, Гурван зангилаа).
зэсээ цухуйлгах — муугаа үзүүлэх
Тэр өдрөөс эхлээд намайг нүд үзүүрлэх болов. Би ч нэгэнт тэсэхээ байгаад зэсээ цухуйлгаж эхэллээ (С.Эрдэнэ, Хотын бараа).
Зэс мөнгөнд эвдэл байдаг
Зээ нагацад холдлого байдаг
Хоршоо үг
зэс гууль — хэрэглээний өнгөт төмөрлөг
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠵᠡᠰ᠋ (ǰes), from Middle Mongol ᠵᠡᠰ᠋ (ǰes). Ultimately from Proto-Common Turkic *yez, from Proto-Turkic *yeŕ. Cognate with Buryat зэд (zed), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.