зүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмны тогтоол, жам ёс, хууль
- 2.Ямар нэгэн сургаал, онол
Англи утга
- нэр үгrule, principle; -logy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүй |
|---|---|
| Харьяалахын тийн | зүйн |
| Заахын тийн | зүйг |
| Өгөх орших тийн | зүйд |
| Гарахын тийн | зүйгээс |
| Үйлдэхийн тийн | зүйгээр |
| Хамтрахын тийн | зүйтэй |
| Чиглэхийн тийн | зүй рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зүй бус — жам ёсноос гадуур
зүйн хэрэг — зүй зохис бүхий явдал
арга зүй — аливаа ажлыг гүйцэтгэх дэг ёс, арга барил
ном зүй — номын жагсаалт
хууль зүй — хууль дүрмийн мөн чанарыг судлан шинжлэх ухаан
хэлний зүй — хэлний бүтцийн жам ёс, хэлний тогтолцоо
Хэлц үг
Жор мэдэхгүй эмчид судал бүү бариул
Зүй мэдэхгүй хүнд үг бүү хэл
Зам мэдэхгүй хүн төөрөмтгий
Зүй мэдэхгүй хүн мээрэмтгий
Зүй мэдэхгүй бол үг төөрнө
Зүйдэл мэдэхгүй бол оёдол төөрнө
Зүс зохицсон морьдын сайхан
Зүй нийлсэн бэргэдийн сайхан
Шим сайтай өвсөнд морь эмээлтэйгээ таргалдаг
Зүй сайтай үгэнд малгай залаатайгаа наалддаг
Хоршоо үг
зүй ёс — зүй зуршил, зөв ёс
зүй зарчим — зүй дэг
зүй зохис — ая эв, нийлэмж боломж
зүй зүйгээр — а.ёс журмын дагуу; б.дутуугүй бүрэн
зүй тогтол — тогтсон хууль ёс, тогтолцоо, учир зүйгээр тогтож хэвшсэн зүйл
зүй тогтоол — жам ёс, зүй журам
ая зүй — эв зүй
байдал зүй — байдал дүр
ёс зүй — байвал зохих шаардлага, дэг
учир зүй — а.юм үзэгдлийн жам ёс; б.логик
эв зүй — нөхөрсөг нийц
Товчилсон үг
ГЗГФ — Газар Зүй, Геологийн Факультет
ГЗЦС — Газар Зүй, Цэвдэг Судлал
ГЗЦСХ — Газар Зүй, Цэвдэг Судлалын Хүрээлэн
ХЗДХ — Хууль Зүй, Дотоод Хэрэг
ХЗДХЯ — Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.