зүлэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Усархаг нам дор газар ургасан нарийн зөөлөн өвс, түүний нойтон чийгтэй хөрс газар
- 2.Хот суурин газрын ногоон байгууламжийн өвслөг хөрс
- 3.Зүлгийг орлуулан ашиглах хиймэл эд
- 4.Хөл бөмбөгийн талбай.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүлэг |
|---|---|
| Харьяалахын тийн | зүлгийн |
| Заахын тийн | зүлгийг |
| Өгөх орших тийн | зүлгэнд |
| Гарахын тийн | зүлгээс |
| Үйлдэхийн тийн | зүлгээр |
| Хамтрахын тийн | зүлэгтэй |
| Чиглэхийн тийн | зүлэг рүү |
| Олон тоо | зүлгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зүлэг тарих — согоовор зэрэг өвсний үрийг цэцэрлэг, гудамжны хөрсөнд цацаж услан тордож ургуулах
зүлэг өвс — урга. - хөндлөн ургах үндэслэг иштэй, нарийн навч нь ёзоороосоо ургадаг, шишийн оройд боровтор өнгөтэй, эр эм цэцэг нь нэг түрүүнд хамт ургадаг, бэлчээрийн сайн өвс; ширэг
зүлэг суулгах — өвс ургамалгүй халцгай газар зүлэг шилжүүлэн суулгах
хиймэл зүлэг — зүлгийн бүтэц, өнгө хэлбэрийг дууриан хийсэн дэвсгэр, хиймэл хөрс
Хэлц үг
Зүлэг ногоо голд
Зүйр үг цээжинд
Хатан хайлж шувуу ирвэл хаваршихын тэмдэг
Зүлэг ногоорч зуд арилбал зуншихын тэмдэг
Хоршоо үг
зүлэг ногоо — нуга, хөндийн чийглэг газрын өвс ургамал
ширэг/ширэг зүлэг — нуга, хөндий дагуух доворхог зүлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.