илбэ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.цирк. Хурц шаламгай хөдөлгөөн, тусгай төхөөрөмжийг хэрэглэн хуурмаг үзэгдлийг бодот үнэн мэтээр үзэгчдэд сонирхуулах, циркийн нэг зүйл үзүүлбэр
- 2.шилжсэн утгаИд шид
- 3.шилжсэн утгаЭлдэв өвчин эмгэгийг анагаах, сэтгэхүйд нөлөөлөх далд арга чадвар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | илбэ |
|---|---|
| Харьяалахын тийн | илбэн |
| Заахын тийн | илбэг |
| Өгөх орших тийн | илбэд |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | илбэтэй |
| Чиглэхийн тийн | илбэ рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
илбэ үзүүлэх — арга учрыг нь нууцалсан үзүүлбэр сонирхуулах
шулмасын илбэ — шулмасын ид шид
илбээр өвчнийг эдгээх — увдисаар өвчнийг эмчлэх
Хэлц үг
Олби олз биш
Илбэ эрдэм биш
Хоршоо үг
илбэ увдис — хүний бодол сэтгэхүйд нөлөөлөх, өвчин эмгэгийг анагаах чадалтай нууцлаг арга чадвар
илбэ ховс — хүнд шууд хүрэлцэхгүйгээр нөлөөлөх арга
илбэ жилбэ — ов заль
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.