илтгэх
Тайлбар
- 1.Үзэл санаа, учир явдлаа үг яриа, үсэг бичиг, үйл хөдөлгөөнөөр илэрхийлэх, мэдэгдэх
- 2.Дээд газрын ажлын зорилго, явц байдлыг олонд мэдэгдэх
- 3.Ямар нэгэн дотоод шинж тэмдгийг харуулах
- 4.Ил болгох, тодорхой болгох, нотолгоо болгох;
Англи утга
- үйл үгto report; to make known; to proclaim; to bring out (display inner qualities); to orate, to lecture
Нийлмэл үг
зоригоо илтгэх — зоригтой гэдгээ харуулах
саналаа илтгэх — саналаа илэрхийлэх
тоогоор илтгэх — тоогоор мэдээлэх
ажлын байдлаа илтгэх — ажлын байдлаа танилцуулах
илтгэн харуулах — илэрхийлэн харуулах
илтгэл илтгэх — тодорхой сэдвийн хүрээнд товч тодорхой ярих, яруу өгүүлэх
илтгэн ярих — тодорхойлон ярих
ажлаа илтгэх — ажлаа танилцуулах
илтгэх хуудас — албан хэргийг дээд газарт илтгэн бичсэн хуудас
Үгийн гарал
Old causative formation илдэх (ildex, “to be clear”) + -гах (-gax). See нийтгэх (niitgex) for phonological details.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.