инээх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Баярлах, баясах, хөөрөх, сэтгэл таатай болох зэрэг сэтгэлийн хөдөлгөөн нүүр нүд, дуу аялгаар илрэх
- 2.Сэтгэлийн баяр хөөрлийг бус шоглол, дургүйцэл, эсэргүүцлийн өнгө аясыг илэрхийлэн гаргах
- 3.Нүд, сормуусаа хөдөлгөн сэтгэлийн дотоод илрэлийг гаргах; инээх байдал илтгэх
- 4.Инээнгүүт
Англи утга
- үйл үгto laugh
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | инээх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | инээнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | инээлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | инээв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | инээжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | инээсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | инээдэг |
| Холбох нөхцөл (-ж) | инээж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | инээгээд |
| Болзох нөхцөл (-вал) | инээвэл |
| Хүсэх (-маар) | инээмээр |
| Захирах (-аарай) | инээгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | инээхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аяархан инээх — аяархан хөхрөх
чанга инээх — тачигнатал хөхрөх
элгээ хөштөл инээх — ихэд хөгжин удаан инээх
албаар инээх — хүчээр инээх
дооглон инээх — шоглон инээх
хуурамчаар инээх — инээх дүр үзүүлэх
шоглож инээх — а.дооглож инээх; б.ичээх зорилгоор хий инээх
нүдээрээ инээх — харцанд нь баяр хөөр илрэх
инээхтэй манатай — инээх бололцоогүй, инээх аргагүй
инээхтэй ханиахтай болох — а.дуртай дургүй, тоохтой тоохгүйтэй байдал; б.уйтгар шаналал өндөрлөж, тайвшран уужрах; в.урам нь сэргэх байдал
инээхтэй зэрэг — инээнгүүт, инээмэгц
Хэлц үг
Инээх дүр нь царайнд
Идэх санаа нь гэдсэнд
Инээх дүр нь царайндаа
Идэх санаа нь цээжиндээ
Идэх гор нь цоройнд
Инээх хүн олон олдох
Сургах хүн цөөн олдох
Инээх явдал өдрийн жаргал
Зүйр цэцэн үг
Инээдгийг эр дагадаг
Бааранг нохой дагадаг
Инээх дүр нь царайндаа
Идэх санаа нь цээжиндээ
Инээсэн хүнээс асуу
Уйлсан хүнээс бүү асуу
Хоршоо үг
инээх мишээх — баяр баясгалантай байдал нүүр царайд илрэх
инээх наадах — инээд баясал болох, хөгжин хөөрөх
инээх хөхрөх — баясан инээд алдах
Үгийн гарал
From Proto-Mongolic *hinixe-, perhaps related to Proto-Tungusic *ińe-. Compare Dongxiang xinie, Daur xineedgw, Evenki инеми (iņemi).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.