касс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мөнгө хадгалах шүүгээ
- 2.Албан үйлдвэр, худалдааны газруудад мөнгө хураах, хадгалах, олгох ажлыг эрхлэх өрөө, тасаг
- 3.Зээллэг, хадгаламжийн газрын нэр
- 4.хуучирсанХэвлэлийн үсэг бүхий тоонолжин хайрцаг
- 5.Мөнгө хүлээн авах, хадгалах, тавьж олгох газар; тэрчлэн тэнд ажиллах хүн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | касс |
|---|---|
| Харьяалахын тийн | кассын |
| Заахын тийн | кассыг |
| Өгөх орших тийн | кассад |
| Гарахын тийн | кассаас |
| Үйлдэхийн тийн | кассаар |
| Хамтрахын тийн | касстай |
| Чиглэхийн тийн | касс руу |
| Олон тоо | кассууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
касснаас мөнгө авах — мөнгөний авдраас мөнгө авах
билетийн касс — билет зарж борлуулах тасаг
дэлгүүрийн касс — дэлгүүрт худалдан авсан зүйлийнхээ төлбөрийг тушаах хэсэг
зээл олгох касс — зээл олгох газар
нийгмийн даатгалын касс — нийгмийн даатгалын хадгаламжийн газар
үсгийн касс — хэвлэлийн үсгийн хайрцаг
кассанд бичүүлэх — мөнгө өгч тасалбар бичүүлж авах
кассанд мөнгө тушаах — мөнгө тушаах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.