лангуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Худалдаа хийх хашлагат тавцан; дэлгүүрийн барааны өмнүүр тавьдаг хашилга хорго
- 2.Худалдаа хийх зориулалтын хэсэг газар; бараа таваарыг дэлгэн үзүүлэх сав
- 3.Суудал, орны ард тавьдаг хавтгай модон аравч
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | лангуу |
|---|---|
| Харьяалахын тийн | лангууны |
| Заахын тийн | лангууг |
| Өгөх орших тийн | лангууд |
| Гарахын тийн | лангуунаас |
| Үйлдэхийн тийн | лангуугаар |
| Хамтрахын тийн | лангуутай |
| Чиглэхийн тийн | лангуу руу |
| Олон тоо | лангуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэлгүүрийн лангуу — дэлгүүрийн бараа тавих хавтгай тавиур
лангуу ажиллуулах — үйлчилгээний газар бага хэмжээний газар түрээслэн, хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах
лангуу түрээслэх — хувь хүн, албан байгууллага худалдаа үйлчилгээний чиглэлээр лангууг тодорхой үнэ хөлстэйгээр хөлслөх
лангуу чөлөөлөх худалдаа — үлдэгдэл барааг хямд үнээр борлуулах худалдаа
лангуу хийх — модон аравч хийх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.