лус
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газар дэлхий, уул усны эзэд, лусыг Монголд морьтой хүний дүрээр зурж тахих явдал урьд үлэмжхэн байсан
- 2.шашинБурхны шашны ёсны газар усанд оршигч хүн бусын амьтан
- 3.Наймын тооны ёгт нэр.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | лус |
|---|---|
| Харьяалахын тийн | лусын |
| Заахын тийн | лусыг |
| Өгөх орших тийн | луст |
| Гарахын тийн | лусаас |
| Үйлдэхийн тийн | лусаар |
| Хамтрахын тийн | лустай |
| Чиглэхийн тийн | лус руу |
| Олон тоо | лусууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
лусын хорлол — газар усны эздээс хүний буруу үйл ажлыг залхаасан шийтгэл
лусын эзэд — газар усны эзэд
хар лус — усны эзэн савдаг
лусын дагина — а.лусын хааны охин; б.од.орон. Далайн вангийн дагуул; в.шилж. охид, хүүхнүүдийн царайлаг, үзэсгэлэнтэй нь
лусын агь — од.орон. - далайн вангийн дагуул
лусын ордон — лусын хааны суудаг орд харш
лусын охин — лусын хааны охин
лусын сүм — сүсэгтэн олон лусын хааныг тахиж, бороо хур гуйж аж амьдралаа даатгахаар мөргөл хийдэг тахилгын сүм
лусын хаан — газар дэлхийн усны эзэн
лусын хөвгүүн — од.орон. - тэнгэрийн вангийн дагуул
Хэлц үг
лусыг усаар тахих — а.үр ашиггүй илүүц ажил хийх; б.хийсэн ажил явдал нь талаар болох
Хоршоо үг
лус савдаг — газар усны эзэд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.