маажих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Загатнааг арилгахын тулд хуруу, хумс болон маажих хэрэгслээр үрэх, шудрах
- 2.Самардах, зарим амьтны хумсаараа урах
- 3.Морь малын үсийг маажуураар самнах;
- 4.шилжсэн утгаМашин тэрэг зэргийн дугуйгаараа газар самардан зүтгэх.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto rub the skin in order to remove itching; to attack with claws; to curry (a horse); to leave skid marks with a car
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | маажих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | маажна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | маажлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | маажив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | маажжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | маажсан |
| Хэвшсэн нэр (-даг) | мааждаг |
| Холбох нөхцөл (-ж) | маажиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | маажаад |
| Болзох нөхцөл (-вал) | маажвал |
| Хүсэх (-маар) | маажмаар |
| Захирах (-аарай) | маажаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | маажихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аяархан маажих — хуруу хумс зэргээр зөөлөн үрэх
улайтал маажих — ямар нэгэн зүйлээр ширүүн үрж арьсыг нь улайлгах
маажуураар маажих — маажихад зориулсан тусгай багажаар үрэх
гар маажих — гарыг хумсаар урах
Хэлц үг
загатнасан газар нь маажих шиг болох — үг хэл, үйлд явдлын ончийг нь тааруулах
хорыг нь маажих — хатуу, эвгүй үгээр даажигнан уурыг нь хүргэх
зүрх маажих — сэтгэл эмзэглэн догдлох
↑дагийг нь маажих
↑ дэр маажих
↑ загатнасан газар нь маажих
↑ загатнасан газар нь маажих шиг болох
↑ зүрх маажих
↑ тачаангуй сэтгэл нь маажих
↑ толгой түрүүгээ маажих
↑ хагийг нь маажих
↑ хорыг нь маажих
↑ шилээ маажих
Зүйр цэцэн үг
Толгойгоо тойрсон бодолтой
Тохойгоо маажсан зантай
Аргаа барахаар алгаа маажна
Үйл нь ирсэн хулгана
Муурын хамар маажих
Үгийн гарал
From Proto-Mongolic *maxajï-, compare Mongghul maji.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.