магнай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хүндэт. Зулайнаас дооших, хөмсөгнөөс дээших нүүрний хэсэг; духны хүндэтгэл нэр
- 2.Тэргүүн, манлай
Англи утга
- нэр үгforehead
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | магнай |
|---|---|
| Харьяалахын тийн | магнайн |
| Заахын тийн | магнайг |
| Өгөх орших тийн | магнайд |
| Гарахын тийн | магнайгаас |
| Үйлдэхийн тийн | магнайгаар |
| Хамтрахын тийн | магнайтай |
| Чиглэхийн тийн | магнай руу |
| Олон тоо | магнайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
магнай нь үрчийх — духны арьсаа атируулах
магнайдаа хүргэх — эрхэмлэвэл зохих зүйлийг дээдлэн духандаа хүргэх
өргөн магнайтай — дух том талбиун
бөхийн магнай — цолныхоо эрэмбээр хамгийн түрүүнд гарах бөх
баярын магнай — түрүү магнай
түрүү магнай — уралдаанд түрүүлсэн морь
барууны магнай ахлах — олборлолтын ээлжний тэсэлгээг ахлах хүн
Хэлц үг
магнай авах — духан дээр нь няслах
магнай нь тэнийх — баярлах
магнай тэнүүн — сэтгэл хангалуун, баяртай байх
магнай хагартал баярлах — ихэд баярлах
магнайдаа тоосгүй — уралдаан тэмцээнд түрүүлэх, нэгд орох
магнай/дух/цох авах — тоглоомоор цохон дээр нь няслах, цохдох
Би тоглоод хожсон учир бүгдээс нь магнай аваад... баахан бах ханаж байгаа юм биш үү.
магнай тэнийтэл [баярлах] — тун их
Шударга шулуун л амьдарна гэж чи нэг насаараа ярилаа. Бас үнэнийг эрж багагүй урт замаар улс орон хэслээ. Хаана байна? Далан хавар үзэхдээ ганц гүйцэд цадаж, магнай тэнийтлээ баярласангүй (Д.Наваансүрэн, Минжийн Хангай).
магнай тэнийх/тэнүүн — сэтгэл баясаж дотор их л уужрах
Болдын магнай тэнийж, олон хоньд нь нам гүм болоход түүнийг тосъё гэж яаран ташуурыг тулан босмогц ар талаас гэнэт буугийн тасхийн дараагаар хоёр удаа дуугарахад... (Д.Нацагдорж, Үзэгдээгүй юм).
Аав нь юугаа мэдэх вэ? Илгээлт сайхан шүү дээ. Тийм их сонирхолтой юм бол эчнээгээр сурна биз дээ гэсэн хариуг нь сонсоод Баатар магнай тэнийн баярлав (Д.Энхболд, Соёо).
Надад Хүрээнээс тун яаралтай зайлан гарч Сүхбаатар дээр очиж намын үйл хэрэгт үхтэлээ зүтгэхээс өөр аргагүй явдал тохиолдов гэхэд Палам ч магнай тэнийн баярлаж бичгээ шинээр дугтуйлав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
магнайгаа хагартал [баярлах] — баяр бахдал их л өөрийн сэтгэлд багтан ядан
Магсаржав “дайсан бол хаанаас халуун зэвсэг бэлэглэх вэ” гэж бодож магнай хагартлаа баярлаж байна гэнэ (С.Удвал, Их хувь заяа).
Ингэхдээ зүгээр ч нэг хашир ухаанаас нь юүлээд байхгүй ус түлшийг нь залгуулж, морь малыг нь ойртуулан, тэмээ хомнож, тэн татан ачаа хөсгийг хөдөлгөнө. Хоёр хөгшин түүнд нь харин ч нэг магнайгаа хагартал баярлана даа (С.Пүрэв, Цагаан дэрсний намаржаа).
↑ баярын магнай
↑ бөхийн баярын магнай
↑ түрүү магнай
Магтсан охин
Магнай баастана
Малгай дарсан хожгор
Магнай халзангаа элэглэнэ
Мэдэлгүй хүнээр мэйрэн битгий тавь
Магнай халзан ишгээр ухна битгий тавь
Зүйр цэцэн үг
Магнайн хөлсөө улдаа түрхэж
Улны хөлсөө магнайдаа түрхэх
Эр хүн хэдий баярлавч магнай үл хагарах
Эмээлт морь хэдий таргалавч арьс үл язрах
Мал гэхэд яс нь хавтайж
Мах гэхэд магнай нь тэнийх
Хоршоо үг
дух магнай — хөмсөгний дээдээс аваад үс хүртэлх хэсэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *maŋlaï with a shift of nasality from ŋ to l. Doublet of манлай (manlaj), compare also Dongxiang manlou.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.