мад
Тайлбар
- 1.Шатрын ноёныг шаглан, нүүдэлгүй болгох хожил
- 2.Хэлэлцэх этгээдээ хариу хэлэх үггүй болгон мохоох нь
- 3.Тухайн ажлаа хэрхэн гүйцэтгэхээ мэдэхгүй арга мухардсан байдал
Англи утга
- нэр үгcheckmate; a state of total victory in an argument; a dead-end situation
Нийлмэл үг
мад хийх — шатрын ноёныг нүүдэлгүй болгож хожих
мад тавих — гарах газаргүй болгох
мад тавиулах — а.шатрын ноён нь нүүдэлгүй болох; б.хариу хэлэх үггүй болтлоо хууртах
мад цохих — хариу хэлэх боломжгүй болгох
мад болох — тухайн ажлыг хэрхэн хийх аргаа мэдэхгүй мухардах
Хэлц үг
мад тавиулах — хариу хэлэх үггүй болтлоо гартах, дийлдэх
Богд ч яахав дээ. Ном хаялцвал мань гэвшид мад тавиулах төвд байгаа юм (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
мад тавих — амархан дийлэх, хожих, дуугүй болгох, гарах газаргүй болгох
–Дуу! Чамайг тохитой томоотой л яв гэж хэлж байна. Үүгээрээ тэр нам, бид хоёрын санаа нэг байх шүү хэмээн мад тавихад нь би дэмий л толгой дохиод л дөрөө шүүрэн мордов (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).
Зүйр цэцэн үг
Мадаас өөр хожилгүй
Махнаас өөр хоолгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.