Үндсэн хэсэг рүү шилжих

малгай

нэр үг/maɮɢai/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠮᠠᠯᠠᠭᠠᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Толгойд өмсөх өмсгөл; хэлбэр дүрс олон янз
  2. 2.
    шилжсэн утгаЮмны орой

Англи утга

  • нэр үгhat; head (the topmost part of a thing)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмалгай
Харьяалахын тийнмалгайн
Заахын тийнмалгайг
Өгөх орших тийнмалгайд
Гарахын тийнмалгайгаас
Үйлдэхийн тийнмалгайгаар
Хамтрахын тийнмалгайтай
Чиглэхийн тийнмалгай руу
Олон тоомалгайнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • булган малгай — булганы арьсаар хийсэн малгай

  • бүрх малгай — нар, хур халхлах зориулалттай дэлбэгэр хүрээтэй малгай

  • жанжин малгай — сампин зангидсан, шовгор орой, буулгаж сөхөж байхаар хийсэн дөрвөн талт малгай

  • хурган малгай — хурганы элдсэн арьсаар хийсэн толгойд өмсөх өмсгөл)

  • үнэгэн малгай — үнэгний арьсаар хийсэн толгойн өмсгөл

  • цэрэг малгай — цэргийн хүн, цэргийн алба хааж буй залуусын толгойн өмсгөл

  • тоорцог малгай — бөмбөгөр хэлбэртэй, толгойд өмсгөх нэгэн зүйл өмсгөл

  • нарны малгай — зун цагт наршихаас хамгаалж өмсөх толгойн өмсгөл

  • саравчтай малгай — нар, салхинаас нүүр нүдийг хамгаалах зориулалт бүхий малгай

  • барга малгай — шашин. - шашны дээд тушаалын лам нарын өмсдөг дугуй хэлбэртэй үстэй малгай

  • малгайн бүч — гол төлөв өвлийн улиралд өмсөх малгайн чихэвчийг буулган уях богиновтор уяа

  • малгай өмсөх — толгойдоо малгай углах

  • малгайн сагалдарга — малгайг эрүүвчлэн уяж тогтоох оосор

  • малгайн орой — малгайн хамгийн дээд хэсэг

  • малгайн саравч — малгайн магнайны дээд этгээдээс урагш түрэн гарсан хэсэг

  • малгайгаа хулгавчлах — малгайгаа эрүүвчлэн өмсөх,

  • малгайн хүрээ — малгайн гадуур тойрсон зүйл, бүрх

  • малгайн залаа — ургамал - цом хэлбэртэй болоод цэцэг нь навчны өвөрт хээр талд зэллэн ургадаг, нэг наст өвс

  • малгай гарчиг — а.номын эхний нүүрийн дээд хэсэгт байрлуулсан гарчиг; б.сонин сэтгүүлийн хэд хэдэн өгүүлэл, нийтлэлийн ерөнхий гарчиг

  • мөөгний малгай — малгайт мөөгний ишний оройд байх шүхэр мэт зүйл

  • хадаасны малгай — хадаасны дээд талын товруу, тав

Хэлц үг

  • түрүүний бөөс малгайд гарах — даврах

  • малгай гутал солилцох — үнэн худал нь мэдэгдэхгүй байх

  • малгайн үс сэгсрэх/малгайн үс сэргээх — цэнгэг агаарт түр зугаалах

  • цаасан малгай өмсгөх — худал гоёчлон ярьж бусдыг хөөргөн онгироох, сайхан үг хэлж худал магтах

  • малгай толгой хоёр нь адилхан — толгой гэж малгай шигээ юм сэтгэдэггүй, тэнэг

    Ер нь энэ ард түмэн гэдэг чинь малгай толгой хоёр нь адилхан хаашаа амьтад байдаг юм бэ? (Б.Догмид, Зэрэг нэмэхийн өмнөхөн).

  • малгайн дээр тоорцог — зэргэл ял нөмрүүлэх

    Тэр үндэстний баруунтны өндөр малгайг зүүж хөдөө гадаа хөдөлмөрөөр өөрчлөгдөх байтал соёлын хувьсгалын шуурганд дэлсэгдэж уйтгараа сэргээх гэж өөрөө угсарсан радио нь өөр гүрэнтэй холбогдох хачин хэрэглүүрээр сэжиглэгдэж, ялын дээр ял нэмж малгайн дээр тоорцог давхцаж, чөтгөр мөртөө буг болчихоод тавин есөн насалтал самганаас өөр хүүхэнтэй завшаан олдсонгүй билээ (Бадав, Алтан бөгж).

  • малгайн үс сэргээх — цэвэр агаарт гарах, амарч зугаалах

    Тэд бие биенийхээ найранд очиж заримдаа “ан амьтныг ажих” нэрээр малгайн үс сэргээн, их голын сав нутгаар мориор явж зугаа цэнгэл хийж байв (Ж.Пүрэв, Зүрхний хилэн).

  • ↑ аавын малгайг хүүд өмсгөх

  • ↑ бүдүүн малгайгаар дарах

  • ↑ итгэсэн бурхандаа малгайтай мөргөх

  • ↑ өндөр малгай өмсгөх

  • ↑ түрүүний бөөс малгайд гарах

  • ↑ хар малгай өмсөх

  • ↑ хөл малгай болох

  • ↑ цаасан малгай өмсгөх

  • ↑ ухаан малгайгүй

  • Зүйтэй сайхан өвсөнд

  • Морь эмээлтэйгээ биелнэ

  • Зөв сайхан үгэнд

  • Малгай залаатайгаа ганхана

  • Магтсан хүний

  • Малгай нь хазгай

  • Мал махаараа

  • Малгай залаагаар

  • Мал муугаа сэжнэ

  • Малгай толгойгоо дарна

  • Мал удмаа дуурайдаг

  • Малгай толгойгоо дуурайдаг

  • Мал хүн хоёрын амь холбоотой

  • Малгай толгой хоёрын дүй холбоотой

  • Мал эзнээ дуурайна

  • Малгай толгойгоо дуурайна

  • Мал эзнээ

  • Малгай толгойгоо

  • Мал эзнээрээ болдог

  • Малгай хэвээрээ болдог

  • Малгай бүчтэй

  • Майхан гадастай

  • Малгай дарсан хожгор

  • Магнай халзангаа элэглэнэ

  • … болон өөр 30

Зүйр цэцэн үг

  • Малгай бүчтэй, майхан гадастай

  • Малгай муу ч хөл дээр тавьдаггүй

  • Гутал муу ч толгой дээр тавьдаггүй

  • Малгай тавибал манайх

  • Маргааш болбол хүнийх

  • Малгай мэт манаж

  • Сүүдэр мэт дагах

  • Малгайн чимэг залаандаа

  • Махны чимэг өөхөндөө

Хоршоо үг

  • малгай бүс — толгойд өмсөх өмсгөл болон гадуур хувцсан дээрээ бүсэлхийгээрээ ороож уях урт бөс

  • малгай гутал — хүний тэргүүн болон хөлд өмсөх хувцас

  • малгай толгой — хүний тэргүүн, түүнд өмсөхөд зориулсан өмсгөл

Үгийн гарал

From Proto-Mongolic *malagaï, an alternative form of *makalai which is probably older judging by forms such as Middle Mongol ماقی (maqai), مَقَلای (maqalai) as well as Jurchen mahila (“small hat”), Manchu ᠮᠠᡥᠠᠯᠠ (mahala). More distantly, Ramstedt connected it with Taz Northern Selkup [script needed] (mola, “summer cap”), and Starostin with Evenki мука̄ (mukā, “furcoat”). Compare also Northern Yukaghir моҥо(ҥ) (moŋo(ŋ), “headwear”) from earlier *moγo.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.