мана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалХавар эрт цэцэглэдэг, шар, улаан, цагаан өнгөтэй, анхилам сайхан үнэртэй, иш нь сондуутай, хүрэн тоорцогтой, цэцгийг нь манын цэцэг, сондууг нь мана гэж нэрлэнэ, эмнэлэгт хэрэглэнэ.
- 1.эрдэсЦахирын төрөлд багтах хагас үнэт чулуу, далд талсжилттай, сүүн цайвар, цэхэрдүү, хөх саарал өнгөтэй, судаллаг, толболог хээтэй, хатуулаг нь зургаа арваны таваас долоон хувь, монголын аварга манан гартаам арван дөрвөн килограмм
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мана |
|---|---|
| Харьяалахын тийн | манан |
| Заахын тийн | манаг |
| Өгөх орших тийн | манад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | манагаар |
| Хамтрахын тийн | манатай |
| Чиглэхийн тийн | мана руу |
| Олон тоо | маначууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ана мана үзэлцэх — өрсөлдөөн тэмцээнд хүч тэнцүү бүгд адилхан үзэлцэх
ана мана гүйх — хэн ч хоцролгүй, зэрэгцэн гүйх
манан шигтгээ — цахирын төрөлд багтах хагас үнэт чулуун шигтгээ
манан хөөрөг — цахирын төрөлд багтах хагас үнэт чулуугаар хийсэн хөөрөг
халтар мана — халтар өнгөтэй цахирын төрлийн хагас үнэт чулуу
Хоршоо үг
ана мана — хүч тэнцүү, харилцан бие биенээ үл дийлэх байдал
хаш мана — хагас үнэт чулуунууд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.