мандал
Тайлбар
- 1.Мандах үйлийн нэр, хөгжил, бадрал
- 1.шашинШашны ёсны нэгэн зүйл тахил тавиг
- 1.Юмны гадаргууг бүрхсэн зүйлийн ерөнхий нэр; өнгөн тал гадарга
- 2.Дугуй хүрээ
Нийлмэл үг
мандал аяга — тахилд идээ хийж тавих том аяга
мандлын харамж — өргөл өглөг
мандал өргөх — өргөл барих, өгөх
мандал ариулах — хурал ном хурахын урьд өдөр тухайн газрыг ариутган арц хүж уугиулж ганц нэг ном унших
агаар мандал — дэлхийн болон зарим гаригийн хийн бүрхүүл
усан мандал — а.эх дэлхийн усан бүрхүүл; б.усны төвшин
хүйтэн мандал — агаар мандал, усан мандал, чулуун мандал гурвын халуун хүйтний харилцан үйлдлийн хүрээнд багтах дэлхийн тасалдалт бүс
цэцгийн мандал — цэцэг тарих зориулалтын дугуй хүрээ
мандал морь — наадамд уралдаж буй морьдыг тооноос нь хамааран барьж, бай шагнал өгдөг бөгөөд сүүлчийн барианд орсон морь; отгон цулбуур
наран мандал — хурдан морины уралдаанд гуравт давхисан морь
Хоршоо үг
мандал бадрал — хөгжин дэгжих нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.